44 настай Сиа эмээ болжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

44 настай Сиа эмээ болжээ

44 настай Сиа эмээ болжээ

Дуучин Сиа насанд хүрсэн хар арьст хоёр эрэгтэй “хүүхэд” үрчилж авсан гэдгээ зарлаад удаагүй байгаа билээ. Тэгвэл нэг өргөмөл хүү нь Сиаг ихэр нярайгаар шагнаж, эмээ болгожээ.

Австралийн дуучин өдгөө 44 настай Сиа энэ тухайгаа энэ долоо хоногийн Apple music подкастад оролцож байхдаа ярьжээ. Тэрбээр “Миний бага хүү ихэр нярайтай болсон. Ингээд би эмээ болчихлоо шүү дээ. Аймаар юм” хэмээн ярьжээ.

Хөвгүүд нь Сиаг гэртээ Нана хэмээн дууддаг аж. Гэвч Сиа өөрөө бол яг л Крис Женнер шиг Лоули(Lovely) хэмээн дуудуулахыг хүсдэг гэнэ.

Тэрбээр хоёр хүүгээ 18 хүрч асрамжийн газраас гарч байхад нь өргөн авчээ. Энэ талаараа тэрбээр “Энэ бүхэн надад маш буруу санагдсан. Миний хоёр хүү 18 жил амьдрахдаа 18 өөр газарт шилжиж байсан. Үүнээсээ болоод тэд минь орчин солигдохоос айдаг сэтгэцийн өөрчлөлттэй болсон байлаа” хэмээн ярьж байсан юм.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж