Сүйт залуу хуримдаа ирсэн 100 хүнд халдвар тараажээ

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Сүйт залуу хуримдаа ирсэн 100 хүнд халдвар тараажээ

Сүйт залуу хуримдаа ирсэн 100 хүнд халдвар тараажээ

Энэтхэгийн Бихар хотод хуримд оролцсон 100 орчим хүн коронавирусийн халдвар авчээ. Эх сурвалжийн мэдээлснээр 30 настай сүйт залуу хуримдаа ирсэн зочдод халдвар тараасан байх магадлалтай байна. Сүйт залуу нь Дели хотноо программ хангамжийн инженерээр ажилладаг аж. Тэрбээр хуримын дараа халуурах, суулгах шинж тэмдэг илэрснээр эмнэлэгт хандан шинжилгээ өгөхөд коронавирусийн халдвартай нь батлагджээ. Хурим өнгөрсөн зургадугаар сарын 15-нд болсон аж. Сүйт залуу хуримын ёслолоос хоёр өдрийн дараа нас баржээ. Гэтэл ар гэрийнхэн нь түүнийг албаныханд мэдэгдэлгүй нууцаар чандарласан гэнэ. Хосын хуримд 350 гаруй хүн оролцсон байна.

Энэтхэг нь өнгөрсөн зурагдугаар сард орон даяар тогтоосон хөл хориогоо цуцалж, бизнесүүдийг нээж эхэлжээ. Гэвч хурим, оршуулга зэрэгт 50-аас дээш тооны хүн оролцохыг хориглосон аж.

Эх сурвалж: Fox News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж