ЭМЯ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 10 сая 777 мянган хүн өвчилж, 517 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт 180 мянган хүн шинээр өвчилж, 4000 гаруй хүн эндсэн байна. Европын зарим хотуудад өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 6556 хүн шинээр өвчилж 216 хүн нас барлаа. Буриад 33 хүн шинээр өвчиллөө. Одоогоор манай улсад 2331 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст тав хүртэлх насны 77 хүүхэд, 29 жирэмсэн эмэгтэй багтаж байна. Ажиглалтад байгаа хүмүүст 42 их эмч, 50 гаруй резидент эмч үйлчилж байгаа. Шуурхай 119 утсанд сүүлийн 24 цагт 163, шуурхай аппликейшнд гурван дуудлага ирж, мэдээлэл авсан.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр /2020.7.1/ нийт 302 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэж, сувилалд шилжлээ. Тус оюутан 48 хоног эмчлэгдлээ. Халдварын батлагдсан тохиолдол 220, эдгээрээс 177 нь эдгэсэн. Одоогоор ХӨСҮТ-д 43 хүн эмчлүүлж байгаа. Эмчлүүлж байгаа хүний 37 нь хөнгөн, нь зургаа нь хүндэвтэр байгаа.
Холбоотой мэдээ