Ч.Хүрэлбаатар сайд хэлсэндээ хүрсэнгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар сайд хэлсэндээ хүрсэнгүй

Ч.Хүрэлбаатар сайд хэлсэндээ хүрсэнгүй

2020 он гарснаас хойш дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эдийн засаг хямарч байгаа үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны төсөв тодотгохгүй хэмээн гүрийсээр сонгуультай золгосон. Тэрбээр төсөв хүндрэх хэмжээний хүндрэл учраагүй, төсөв тодотгол хийхгүй хэмээн гүрийсээр ирсэн. Гэтэл түүний хэлсэнчлэн шинэ парламент, шинэ Засгийн газар 2020 оны төсөвт тодотгол хийнэ гэдгийг Монгол Улсын шинээр томилогдож буй Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс ам гарав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улсын эдийн засаг хүнд байгаа. Шинэ Засгийн газрын холбогдох сайд нар томилогдсоны дараа төсвийн тодотгол хийнэ” гэлээ.

Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө төсөв тодотгохгүй хэмээн ам гарсан Сангийн сайдын хэлсэн үг худал болж, төсөвт тодотгол хийх нь тодорхой боллоо.

Сануулахад, УИХ 2020 оны төсвийг 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. 2020 оны нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар тооцоолохдоо 3.2 их наяд төгрөгийг уул уурхайн салбарын орлого, 3.5 их наяд төгрөгийг импорт, 5.1 их наяд төгрөгийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлийн орлого, 1.1 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон билээ. Гэвч цар тахал, хил хаах, хорио цээртэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа зогсох, доголдож, орлого буурсан нь ийнхүү төсөвт тодотгох шалтаг болжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж