Хонгконгод шинэ хуулийн дагуу анхны баривчилгаа явагдлаа | News.MN

Хонгконгод шинэ хуулийн дагуу анхны баривчилгаа явагдлаа

Хонгконгод шинэ хуулийн дагуу анхны баривчилгаа явагдлаа

Хонгконгод шинэ хуулийн дагуу анхны баривчилгаа явагдлаа

Хятадын Засгийн газраас баталсан Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийн дагуу цагдаа нар өчигдөр /2020.7.1/ анхны баривчилгааг явуулжээ. Их Британийн колончлолоос салж, Хятадын мэдэлд ирсний 23 жилийн ойг тохиолдуулан хонгконгчууд жагсаал зохион байгуулсан аж. Гэвч Хонгконгод аюулгүй байдлыг сахиулах хуулийн дагуу жагсаалыг хориглосон бөгөөд 360 гаруй хүнийг баривчилжээ. Тус хууль нь терроризм, салан бутаргах үйл ажиллгааны эсрэг чиглэсэн бөгөөд бүх насаар нь шоронд хорих, цаазаар авах зэрэг хатуу шийтгэлтэй. Түүнчлэн коронавирусийн цар тахлаас болж Хонгконгод 50-аас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглосон. Жагсаалын үеэр цагдаа нар, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, долоон офицер гэмтсэн бөгөөд нэг нь гарандаа хутгалуулсан аж.

Их Британи нь Хонгконгийг 1997 онд Хятадын мэдэлд шилжүүлэхдээ ирэх 50 жилийн турш нэг улс-хоёр системийн дор онцгой эрх эдлэхээр баталгаа гаргуулсан юм. Гэвч Хонгконгод өнгөрсөн 2019 оны гуравдугаар сараас хойш Бээжинг эсэргүүцсэн жагсаал цуглаан үргэлжилсний эцэст өнгөрсөн тавдугаар сард Хятадын эрх баригчид  аюулгүй байдлыг сахиулах хуулийг баталжээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-02 192.82.78.42

ХҮЧИРХЖСЭН, ХАТУУ ХУУЛЬТАЙ ХЯТАДУУД
НЭГ ИХ ЁСОРХООД БАЙХГҮЙ ДЭЭ.

Avatar

зочин 2020-07-02 182.160.36.223

манайд ч гэсэн энэ ардчилсан либералууд одоо давархаа больёо, аливаа зүйлд хэмжээ, хязгаар гэж байдаг юм

Avatar

Зочин 2020-07-02 66.181.161.127

зөв зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж