Прогноз: У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Прогноз: У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц

Прогноз: У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүтэц

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.07.02/ Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийг томилох асуудал ингээд шуударлаа гэсэн үг. Тэгвэл одоо шинэ Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг хамгийн чухал асуудал болоод буй. Хуулийн дагуу УИХ-ын дөрөв хүртэлх гишүүн давхар дээлтэй буюу сайд хийж болох бөгөөд бусад нь давхар дээлгүй буюу гаднаас томилогдох учиртай. Тэгвэл "шинэ" Ерөнхий сайд У.Хүрэлсүх багаа хэрхэн бүрдүүлэх вэ.

Ч.ХҮРЭЛБААТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.НЯМБААТАР НАР ДАВХАР ДЭЭЛТЭЙ БАЙХ УУ?

Шинэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-аас дөрөв хүртэлх сайд нь давхар дээлтэй буюу УИХ-ын гишүүн байж болно гэсэн зохицуулалттай. Тиймээс одоогоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар сайдын суудалдаа улиран сонгогдоно, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар болно гэх мэдээлэл байна. Харин бусад сайд нарыг гаднаас томилохоор яригдаж байгаа гэнэ.

Сонгуулийн өмнө нэр дэвшүүлэхгүй, нам ялбал сайд болно гэсэн хэд, хэдэн хүн бий. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Д.Хаянхярваа нарыг дараагийн Засгийн газрын сайд нар болгоно хэмээн нэр дэвшүүлсэн. Тиймээс Ж.Энхбаяр Батлан хамгаалахын сайд, Я.Содбаатарын хувьд Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам эсвэл  Зам тээвэр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын аль нэгэн дээр нь томилогдоно гэсэн яриа байна. Харин УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа ямар салбарыг удирдах сайд болох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа аж.

УЛС ТӨРИЙН ХӨШИГНИЙ АРД ЯРИГДАЖ БУЙ САЙДЫН СУУДАЛД ГОРИЛОГЧИД:

Хоёр Шадар сайдтай байхаар төлөвлөж байгаа гэх мэдээлэл бий. Ингэхдээ хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан Шадар сайд, хууль, хяналтын асуудал хариуцсан Шадар сайд байх аж.

  • Шадар сайд-Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, С.Амарсайхан
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам-Одоогийн сайд Н.Цэрэнбат
  • Гадаад харилцааны яам-  Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин, дэд сайд Б.Батцэцэг
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам-Тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаяр, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа
  • Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам-Ерөнхий сайдын зөвлөх Б.Энх-Амгалан
  • Барилга, хот байгуулалтын яам- дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн
  • Боловсрол, шинжлэх ухааны яам-Шадар сайд Ө.Энхтүвшин, МУИС-ийн захирал Ш.Төмөрбаатар
  • Зам, тээврийн хөгжлийн яам-Д.Хаянхярваа, Я.Содбаатар
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам-Я.Содбаатар, ЭТТ-ын захирал Б.Ганхуяг
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам-Ч.Улаан, Д.Тэрбишдагва
  • Эрчим хүчний яам-Эрдэнэс Монголын захирал П.Ганхүү
  • Эрүүл мэндийн яам-Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар
  • Соёлын яам-Боловсролын яамны дэд сайд Г.Ганбаяр

Намын дүрэмд сонгуульд ялагдсан бол хоёр жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн заалт байдаг гэх бөгөөд энэ удаагийн сонгуульд ялагдсан хүмүүс ямар нэг албан тушаал өгнө гэдэг эргэлзээтэй гэнэ. Гэхдээ улс төрийн тохироо, Ерөнхий сайдын нүүдлээс бүх зүйл шалтгаална.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
92
ТэнэглэлТэнэглэл
27
ЗөвЗөв
10
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж