Ц.Түмэнжаргал гайхалтай байж, баг нь улирлын анхны цомоо өргөлөө

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Ц.Түмэнжаргал гайхалтай байж, баг нь улирлын анхны цомоо өргөлөө

Ц.Түмэнжаргал гайхалтай байж, баг нь улирлын анхны цомоо өргөлөө

Монголын Хөлбөмбөгийн Холбоо/МХБХ/-ны гадаа талбайн 2020 оны улирал өчигдөр/2020.07.01/ нээлтээ хийлээ.


  • SP Falcons 1:0 Дэрэн

Өнгөрөгч солилцоо наймааны цонхоор М.Төгөлдөр, Х.Цэнд-Аюуш, М.Жансерик зэрэг Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан SP Falcons баг, үеийн үед залуу тоглогчдыг багийнхаа цөм болгодог Дэрэн багтай энэ улирлын нээлтийн тоглолтоо хийлээ. Улс орон даяар зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас хаалттай цэнгэлдэхэд, үзэгчгүй зохион байгуулагдсан уг тоглолтод SP Falcons баг өрсөлдөгчөө 1:0 гэсэн харьцаатай хожиж, шинэ улирлаа гурван оноотой эхлүүллээ. Тоглолтын цорын ганц гоолыг нэгдүгээр үеийн 34 дэх минутад 2017 оны Алтан бөмбөгийн эзэн М.Төгөлдөр оруулсан юм. Хоёр баг тоглолтын турш ижил 50 хувьтай бөмбөг эзэмшсэн боловч SP Falcons багийн довтолгоо илүү үр бүтээлтэй байж, 14 удаа өрсөлдөгч багийнхаа хаалга руу цохиж, 6 нь хаалгаа оножээ. Энэхүү тоглолтын шилдгээр гоолын эзэн М.Төгөлдөр шалгарсан.

 

  • Хаан Хүнс Эрчим 4:0 Улаанбаатар Сити

Энэ өдрийн оргил тоглолт буюу МХБХ-ны Супер цомын төлөө энэ жилээс шинэ нэр дор өрсөлдөж буй 2019 оны "МХБХ-ны цом"-ын аварга Хаан Хүнс Эрчим болон 2019 оны "Мазала Дээд Лиг"-ийн аварга Улаанбаатар Сити нар өрсөлдлөө. Супер цомын тоглолт үндсэндээ нэг хүний тайлан тоглолт болсон гэхэд буруудахгүй. Энэ жилээс Хаан Хүнс Эрчим багийн төлөө хүчин зүтгэх болсон Ц.Түмэнжаргал тоглолтын 3’, 33’, 61’ дэх минутуудад гоол оруулан хет-трик толилуулж, дебют тоглолтдоо гангарлаа. Харин тоглолтын үлдсэн ганц гоолыг Ц.Энхтөр нэгдүгээр үеийн 26’ дахь минутад оруулсан юм.

Энэ улирал лигийн аваргын цомоо хамгаалах зорилготой яваа Улаанбаатар Сити баг энэхүү тоглолтод хожигдоод зогсохгүй тус багийн гол тоглогчид нь болох довтлогч О.Мижиддорж болон хагас хамгаалагч Б.Цэрэнбаяр нар гэмтэл авсан.

Эрчим баг ийнхүү түүхэндээ найм дахь удаагаа Супер цомын эзэд болж байгаа бол Хаан Хүнс Эрчим гэх нэрэн дор тоглож эхлээд анхныхаа цомыг хүртлээ.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Football Federation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж