Путин 2036 он хүртэл төр барих эрхтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

Путин 2036 он хүртэл төр барих эрхтэй боллоо

Путин 2036 он хүртэл төр барих эрхтэй боллоо

Владимир Путиныг дахин хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгох Үндсэн хуулийн өөрчлөлтөд ОХУ-ын иргэд санал өглө ө. Ингэснээр Путин цаашид 2036 он хүртэл төр барих боломжтой болж байгаа юм.

Өнөөдөр/2020.07.02/ шөнө 02.50 цагт дууссан санал хураалтын дүнгээс харахад ард түмний 78 хувь нь нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, 21 хувь нь эсэргүүцжээ. Мөн санал хураалтын ирц 65 хувьтай байсан гэнэ.

Ийнхүү Путины Ерөнхийлөгч байх хугацаа 2024 онд дууссанаас хойш дахин хоёр удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой болж байна. Тэрбээр өдгөө Орос орныг 20 гаруй жил удирдаж байгаа билээ.

Путин одоогоор сонгуульд дахин өрсөлдөх эсэхээ шийдээгүй хэмээж байгаа бөгөөд хэрвээ 2024, 2030 оны сонгуулиудад өрсөлдөж ялалт байгуулвал Пётр хаан, Сталин нараас илүү, хамгийн удаан төр барьсан удирдагч болох болно. Мөн 2036 оны сонгуулийн үеэр Путин 83 настай байх аж.

Санал хураалтын дүн гайхмаар зүйл биш байлаа. Учир нь шинэ Үндсэн хууль аль хэдийн санал хураалтаас хэдэн өдрийн өмнө номын дэлгүүрүүдээр зарагдаад эхэлсэн байж. Санал хураалт цар тахал, хөл хорионы үеэр болсон тул зарим газарт машины зогсоол гэх мэт гадаа талбайд зохион байгуулагджээ.

ОХУ санал хураалтад аль болох бүх хүнийг оролцуулахын тулд 500 мянган хүнд шинээр паспорт олгож, 29 мянган хүнд түр үнэмлэх гарган өгсөн аж.

Харин сөрөг хүчний удирдагч Алексей Навалин дээрх санал хураалтыг хууль бус, буруу, үр дүн нь худлаа, хуурамч хэмээн тодорхойлоод санал нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн тэрбээр өөрийн дагагчдаа цар тахлын байдал намжихаар есдүгээр сард жагсахыг уриалж “Путины хамгийн их айдаг зүйл бол гудамд жагсах зуу, мянга, сая сая хүмүүс” хэмээн ярьсан аж.

Санал хураалтыг анх дөрөвдүгээр сард төлөвлөж байсан ч цар тахлаас болон ийнхүү хойшилсон байжээ.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж