ЗМТ-р 6303 иргэн үйлчлүүлж, 1800-1286 дугаарт 649 дуудлага хүлээн авчээ | News.MN

ЗМТ-р 6303 иргэн үйлчлүүлж, 1800-1286 дугаарт 649 дуудлага хүлээн авчээ

ЗМТ-р 6303 иргэн үйлчлүүлж, 1800-1286 дугаарт 649 дуудлага хүлээн авчээ

ЗМТ-р 6303 иргэн үйлчлүүлж, 1800-1286 дугаарт 649 дуудлага хүлээн авчээ

Энэ оны эхний хагас буюу 01.01-06.15 хүртэлх байдлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө мэдээллийн төвөөр 6303 иргэн үйлчлүүлжээ. Энэ хугацаанд 6045 албан бичиг, 258 өргөдөл, гомдол хүлээн авч, 3794 хариутай албан бичгийн 95.3 хувь, өргөдөл, гомдлын 93.7 хувийг шийдвэрлэжээ. Бусад албан бичиг, өргөдөл гомдол шийдвэрлэх болон хяналтын шатанд байна.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286 тусгай дугаарт 649 дуудлага ирсэн байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг, хаяг, байршил, холбоо барих утасны дугаар лавласан 483 дуудлагад зөвлөгөө мэдээлэл өгч, хяналт шалгалт хийлгүүлэх гомдол, хүсэлт гаргасан 98 дуудлагыг хүлээн авч, харъяалах хяналтын газар, алба, хэлтэст шилжүүлжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй асуудлаар 68 удаа холбогдсон бөгөөд тухай бүрт нь холбогдох газар, байгууллагад хандахыг зөвлөсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж