Буддагийн дүрийг бүтээсэн Химаншу Сони гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Буддагийн дүрийг бүтээсэн Химаншу Сони гэж хэн бэ?

Буддагийн дүрийг бүтээсэн Химаншу Сони гэж хэн бэ?

МҮОНРТ-ээр Энэтхэгийн “Будда” олон ангит уран сайхны кино үзэгчдэд хүрч, олны анхаарлыг татлаа. Монголчуудын “Бурхан багш” гэж нэрлэж заншсан Гаутама Буддагийн гэгээрэл, эргэл мөргөлийн түүхийг харуулсан киноны гол дүрийг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа онцолж байна.

Будда бурхны дүрийг бүтээснээр жүжигчин Химаншу Сони олны анхаарлыг татаж, карьер нь өсчээ. Тэрбээр 1989 оны хоёрдугаар сарын 1-нд Энэтхэгийн Ражастан дүүрэгт төрсөн бөгөөд өдгөө 31 настай. Химаншу Сони нь Энэтхэгийн Жайпурын “Тагоре” олон улсын сургуульд бага боловсрол эзэмшээд Жайпурын худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийг дүүргэжээ. Гэвч кино урлагт дуртай тэрбээр 2011 онд Мумбайд кино урлагт хөл тавихаар ирсэн байна. Кино урлагт хөл тавьснаасаа хойш Химаншу Сони дандаа Хиндуизмын бурхад, шашны холбогдолтой дүрүүдэд тоглож иржээ. Эдгээрээс хамгийн нэр хүндтэй бас хамгийн чадмаг бүтээж чадсан нь Гаутама Будда гэж кино шүүмжлэгчид бичдэг байна. Тэрбээр, “Будда бол миний бүх л карьерийн түүхэнд тохиолдсон хамгийн хүнд дүр байсан. Түүний дүрийг бүтээхийн тулд би байдаг бүхнээ шавхсан” хэмээн ярьж байжээ. Гэсэн ч олон нийтэд хамгийн ихээр танигдсан дүр нь Будда биш, “Нээли Чаатри Ваалэ” сериалын Шийва бурхны дүр аж.

ХУВИЙН АМЬДРАЛ

Химаншу Сонигийн ээжийг Калпана Сони гэдэг эцгийнх нь тухай мэдээлэл нийтэд ил биш. Түүнчлэн тэрбээр хоёр эгчтэй. Химаншу Сони Будда киноны зураг авалтын үеэр удаан үерхсэн найз бүсгүй, тус киноны продюсер Шийтал Сингхэд гэрлэх санал тавьжээ. Гэвч Шийтал Сингх саналыг нь кино зураг авалт дуусах үед л хүлээж авсан байна. Хос 2015 онд алдартнуудыг цуглуулан нижгэр хурим хийжээ. Тэдний гэрлэлтийг гэр бүлүүд нь дэмжиж байв. Гэвч хос жилийн дараа хоёр тийш болжээ. Одоогоор Химаншу Сони ганц бие, хүүхэдгүй.

Хэдийгээр гадаадын хэд хэдэн компаниас түүнд кинонд тоглох санал иржээ. Гэвч тэрбээр шашны ном сургаалиудыг унших, өөрийгөө боловсруулахад ихэнх цагаа зарцуулж байгаа хэмээн хэвлэлд ярьсан байна. Найз нөхдийнх нь хэвлэлд өгсөн мэдээллээс харвал Сониг согтууруулах зүйлийн ундааг нэлээд дуртай нэгэн аж. Тэрбээр фитнессээр хичээллэх, аялах, дуулах хоббитой. Түүний дуртай хоол нь шарсан тахиа, пицца аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж