Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Хайрхан голф”-ийн талбайн урд талд “Туул” голын усанд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр /2020.7.1/ 09.30 цагт онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эмэгтэй хүний цогцсыг Туул голоос 10.11 цагт гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Нямсүрэнд шилжүүлэн өгсөн байна. Түүнчлэн цагдаагийн байгууллага тухайн иргэн нь чухам хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ