АНУ-д зүрхний хагалгаанд орсон хүүхдүүд өнөөдөр /2020.07.02/ өглөө 08.44 цагт эх орондоо ирлээ. Тодруулбал, “Samaritan’s Purse” байгууллагын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр 25 иргэн эх орондоо ирсэн байна.
Уг нислэгээр зүрхний хагалгаанд орсон есөн хүүхэд аав, ээж, орчуулагчийн хамт олон улсын хүмүүнлэгийн онгоцоор ирээд байна. Эх орондоо ирсэн иргэдийг “Би Жи” зочид буудалд тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.
АНУ-аас иргэдээ авчрах анхны тусгай үүргийн онгоц зургадугаар сарын 21-нд хөөрч, тус онгоцоор зургадугаар сарын 24-нд 250 иргэн эх орондоо ирсэн. Мөн уг нислэгээр АНУ-д гацсан монгол иргэдээ Монгол руу авч явахын зэрэгцээ үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэн авч ирсэн юм.
А.СҮРЭН