"Жи тайм" сүлжээний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

"Жи тайм" сүлжээний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

"Жи тайм" сүлжээний хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

НЭМЭЛТ: 

"Жи тайм" сүлжээгээр дамжуулж, 11 мянга 398 иргэнд 25 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох шүүх хурлыг долдугаар сарын 8-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа. Шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзан шинээр 2 өмгөөлөгч авч, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлэсэн байна. Уг хэргийг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн юм.

25 тэрбумын хохирол учруулсан “Жи тайм”-ын шүүх хурал эхэллээ

“ЖИ ТАЙМ” сүлжээнд элсүүлэн бусдыг хохироосон гэх шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна.

“Жи тайм корпоррейшн” ХХК нь 11 мянга 398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд уг хэрэг нь 586 хавтаст хэргээс бүрдэж буй аж.

Шүүх хуралдааны танхимд хохирогчдыг багтаах боломжгүй, мөн шинэ коронавирусийн цар тахлын улмаас иргэдийг олноор бөөгнөрүүлэхгүй байх зөвлөмж өгч буй тул уг хуралдааны үйл явцыг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулж байгаа юм.

Л.ОЮУ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж