Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах намын шийдвэр гарсан учраас Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр түүний нэрийг хүргүүлээд буй. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн томилох МАН-ын саналыг хүлээн авч, УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2020.07.02/ хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн албан бичигт, Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ гэжээ.
Ерөнхийлөгч өчигдөр /2020.07.01/ МАН-ын саналыг хүлээж авахдаа "МАН өнгөрсөн 4 жил, ирэх 4 жил гээд нийт 8 жил засаглаж, У.Хүрэлсүх дахин Ерөнхий сайдын алба хаших гэж буй тул аймаг, орон нутагтай танилцах гэх мэт танин мэдэхүйн чанартай зүйл хөөцөлдөхгүйгээр, мэргэжлийн туршлагатай, чадварлаг Засгийн газар бүрдүүлж, эдийн засгийг сэргээх ажлаа шуурхай эхлэх ёстой хэмээн байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн хөдөө аж ахуй, эрдэс баялгийн салбар дахь экспортод чиглэсэн боловсруулах үйлдвэр, нэмүү өртөг шингээх зэрэг улс орны хөгжил, бүтээн байгуулалтад чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэхэд нь Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байсан юм.
Ш.ЧИМЭГ
Баяр 2020-07-02 122.201.24.176
Хүрэлсүх/МАН/, Баттулга/АН/ Шинэ МАНАН албан ёсоор байгуулагдлаа даа. Хэзээ манан байхгүй болох вэ?????
Зочин 2020-07-02 202.21.107.101
ШИНЭ МАНАН БОЛ ЗӨВ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ХҮСЭЛТЭЭР ҮҮССЭН МАНАН УЧИР АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ АМЖИЛТ ХҮСЬЕ…
Монгол 2020-07-02 103.26.195.195
Ялсан намын дарга Ерөнхий сайд бололгүй яахав 2020 оны сонгуулиар МАХНам тун дажгүй санал авсан МАН, Ардчилсан намуудын дараа орсон Тэгэхээр МАХН бол Монголын улс төрд байж байх ёстой нам Саяын сонгуульд Н.Энхбаяр эвслээ толгойлж оролцсон нь алдаа болчих вуу даа Тэр хэдэн шижэгнэсэн Залуучуудынхраа нэгээр Эвслээ удирдуулж өөрөө ард нь сууж байха байсан юм Сая Ардын намын сонгуулийг Компанийг үнэндээ С.Баяр , Н.Багабанди удирдсан шүү дээ Одоо Н.Энхбаяр дарга , Намыхаа даргаас огцорох !
Зочин 2020-07-02 202.9.46.170
Хөдөө Аж Ахуйн сайдаар мэргэжлийн хүн тавих болтугай. Сүүлийн жилүүдэд дандаа мэргэжлийн бус хүмүүс байлаа, тэр хэмжээгээр мал аж ахуйн салбар шалдаа хүртэл унасан шүү