Бээжинд саатсан 170 гаруй иргэн эх орондоо ирлээ | News.MN

Бээжинд саатсан 170 гаруй иргэн эх орондоо ирлээ

Бээжинд саатсан 170 гаруй иргэн эх орондоо ирлээ

Бээжинд саатсан 170 гаруй иргэн эх орондоо ирлээ

НЭМЭЛТ: Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн нэг онгоц өнөөдөр /2020.07.02/ 05.40 цагт Буянт-Ухаа нисэх онгоцны буудлаас хөөрч, БНСУ-аас 170 гаруй иргэнээ тээвэрлэн буцах замдаа 13.00 цагийн үед Бээжинд ослын буулт хийсэн. МИАТ ХК-ийн тайлбарлаж буйгаар, тусгай үүргийн онгоцны анхааруулах индикатор гэрэл ассан тул аюулгүй байдлыг хангах үүднээс Бээжин хотод түр буусан гэсэн юм. Иймээс Бээжин хотод саатсан 170 гаруй иргэнийг эх оронд нь авчрахын тулд МИАТ компани дахин нэг онгоц Бээжин рүү илгээсэн юм.

Тэгвэл Бээжинг зорьсон онгоц 22.12 цагт Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд амжилттай газардаж, 170 гаруй иргэн эх орондоо ирлээ. Харин ослын буулт хийсэн онгоцыг засч байгаа бөгөөд 4-5 хоногийн дараа эх орондоо ирнэ. Хэдийгээр тусгай үүрэг гүйцэтгэж буй онгоцонд саатал гарсан ч долдугаар сард хийх төлөвлөгөөт тусгай үүргийн нислэгийн хуваарьт ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэдгийг МИАТ компаниас мэдэгдэж байгаа билээ.


СӨҮЛ-УЛААНБААТАР ҮҮРГИЙН ОНГОЦ ГАЗАРДЛАА

НЭМЭЛТ: Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20.25 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 256 иргэн ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм.

Бээжинг зорьсон тусгай үүргийн онгоц 20 минутын дараа газардах төлөвтэй байна.

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа. Өнөөдөр БНСУ-аас 2 удаагийн нислэгээр 420 иргэнээ татан авч байна.

Posted by Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар on Thursday, July 2, 2020


Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай тусгай үүргийн нислэгийн зорчигчдыг авчрахаар БНХАУ-ын Бээжин хотыг зорьсон ОМ7229 дугаартай нислэг Бээжин хотын Capital олон улсын нисэх буудал 17.19 цагт газардсан байна. Зорчигчдыг онгоцноос онгоцонд шилжүүлэн суулгах ажил үргэлжилж байгаа бөгөөд тус нислэг Бээжингээс 18.00 цагт хөөрч, Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд 20.50 цагт газардах төлөвтэй байна.

Энэ онгоцоор жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27, нийт 164 хүн ирэх юм.


БЭЭЖИНД ГАЗАРДСАН ОНГОЦ УЛААНБААТАРТ ХЭЗЭЭ ИРЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

НЭМЭЛТ: Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсан. МИАТ компанийн Ц.Ууганбаяр даргатай нисэх баг Бээжин хотод техникийн буулт хийж, онгоцоо амжилттай газардуулжээ. Шаардлагатай сэлбэгийг Сөүл хотоос авчирч засвар хийх юм. Зорчигчдыг авчрахаар Улаанбаатар хотоос 14.00 цагт ниссэн МИАТ компанийн онгоц Бээжинд буугаад байна. Бээжингээс хэдэн цагт хөөрөх нь одоогоор тодорхой бус байна.

Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр дахь онгоц 20.39 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 нийт 256 хүн ирнэ.


ОСЛЫН БУУЛТ ХИЙСЭН ҮҮРГИЙН ОНГОЦ 4-5 ХОНОГИЙН ДАРАА ИРНЭ

НЭМЭЛТ: Тусгай үүргийн МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэгийн хөдөлгүүрт доголдол гарч,  БНХАУ-ын Бээжин хотод 13.23 цагт ослын буулт хийжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, онгоцны анхааруулах индикатор гэрэл ассан тул аюулгүй байдлыг хангах үүднээс Бээжин хотод түр буусан гэв.

Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14.00 цагт хөөрчээ. Энэ талаар “МИАТ” ТӨХК-иас тодрууллаа.

“Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14.00 цагт хөөрсөн. Урьдчилсан байдлаар онгоцны зорчигчид оройн 21.00 цаг орчимд “Буянт-Ухаа" олон улсын нисэх онгоцны буудалд газардах мэдээтэй байна. Онгоц газардах цаг өөрчлөгдөж магадгүй. Тусгай үүргийн онгоцны анхааруулах индикатор гэрэл ассан тул аюулгүй байдлыг хангах үүднээс Бээжин хотод түр буусан. Онгоц 4-5 хоногийн дараа эх орондоо ирнэ. Тусгай үүргийн онгоц Бээжинд саатсаны улмаас долдугаар сард хийх нислэгийн хуваарьт өөрчлөлт орохгүй” гэдгийг хэвлэлийн төлөөлөгч Н.Ариунзаяа мэдээллээ.


Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авахаар болсон.

Энэ дагуу өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирнэ. Эхний онгоц үүрийн 05.40 цагт хөөрсөн бөгөөд 12.50 цагт Улаанбаатар хотын Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд газардана. Тус нислэгээр 168 иргэн эх орондоо ирнэ.

Харин хоёр дахь нислэг Буянт-Ухаа нисэх онгоцны буудлаас 12.10 цагт хөөрөх бөгөөд орой 20.00 цагт эх орондоо газардана. Тус нислэгээр 252 иргэн эх орондоо ирнэ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэв.

Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн болон транзит нислэгийн хуваарь:

  • 7-р сарын 2-нд Сөүл
  • 7-р сарын 4 Токио
  • 7-р сарын 7 Сөүл
  • 7-р сарын 9 Истанбул /транзит/
  • 7-р сарын 15 Сөүл /транзит/
  • 7-р сарын 20 Сөүл
  • 7-р сарын 21 Токио7-р сарын 26 Франкфур руу нислэг үйлдэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-02 66.181.181.133

Tusgai uureg ntr gej balaithaa bolio! Odoo bolno. Hilee neeh tsag bolloo. Ongots hurtel evderlee!

Avatar

zochin 2020-07-02 66.181.176.84

ta nar zugeer eruul enx irj baigaadaa bayarla Mongol chadaxaaraa zutgej gadaad garsan tsagaachdaa avch bna Ongots texnik shuu amid mori bish

Avatar

zochin 2020-07-02 64.119.21.107

ONGOTS GEDEG CHINI MASHIN BISH ,, NUUGAAD BAYKH YU M BAYKHGUY SHUU DE , AGAART NISEJ BAYGAAS ONGOTSOND YU TOKHIOLDOPJ BOLNO , b** TENEGTEJ KHARLUULAKH GEJ KHUTSAACH . ERGIUU MALNUUD

Avatar

Ахмад настан 2020-07-02 202.9.46.94

Одоо ирж байгаа хүмүүст хөдөө түр хуаран байгуулж тусгаарлах хэрэгтэй байна. Монголдоо амьдарч байгаа иргэд зуны дэлгэр цагт амралт сувилалд амармаар байна. Гэтэл ихэнх амралтанд голомтоос ирсэн хүмүүсийг байрлуулж байгаа нь жирийн иргэдийн эрхийг боогдуулж байна. Бид гадаадад явж чадахгүй ч гэсэн монголдоо амарч, сувилуулмаар байна.

Avatar

Зочин 2020-07-02 150.129.143.157

1 hodolguuree shataachaad yuga nuugaad bna?

Avatar

Нэргүй 2020-07-02 66.181.180.209

Монголчууд яачихаад байнаа?! Ийм аймшигтай юм болж байхад техникийн буулт төдийхнөөр яриад байх юм?! Нөгөө хариуцлага яриад байгаа чинь энэ үү?! Сайхан нисэх буудлын хамгаалагдсан бүсэд үл мэдэгдэх этгээд нэвтрээд онгоц техникт орж гараад явсан байсан!? ИН-д аюул нүүрлэж буйн шинжшдээ!?

Avatar

Зочин 2020-07-02 66.181.180.209

Монголчууд яачихаад байнаа?! Ийм аймшигтай юм болж байхад техникийн буулт төдийхнөөр яриад байх юм?! Нөгөө хариуцлага яриад байгаа чинь энэ үү?! Сайхан нисэх буудлын хамгаалагдсан бүсэд үл мэдэгдэх этгээд нэвтрээд онгоц техникт орж гараад явсан байсан!? ИН-д аюул нүүрлэж буйн шинжшдээ!?

Avatar

Иргэн 2020-07-02 66.181.180.209

Монголчууд яачихаад байнаа?! Ийм аймшигтай юм болж байхад техникийн буулт төдийхнөөр яриад байх юм?! Нөгөө хариуцлага яриад байгаа чинь энэ үү?! Сайхан нисэх буудлын хамгаалагдсан бүсэд үл мэдэгдэх этгээд нэвтрээд онгоц техникт орж гараад явсан байсан!? ИН-д аюул нүүрлэж буйн шинжшдээ!?

Avatar

Зоч 2020-07-02 66.181.161.64

Ганц хоёрхон онгоцоо техникиин бүрэн үзлэгт оруулж амжилгүй зогсоо зайгүй нисгэж байж нэгмөсөн ковид болох вийдээ!!. Бүхэл бүтэн улс байж ганц онгоц нэмээд авчих чадал тэнхээ баймаар юм.. Ядуу чадуу гэсээр байгаад дор орчихсон .. Хөөрхий манай онгоц сеүлд буухад тэр захад шоовдор хүүхэд шиг бусдын сүүдэрт ганц юм торойж байдагсан.. Харин үйлчилгээ хүн чанарын хувьд илүү илүү..

Avatar

horol 2020-07-02 66.181.161.48

Ih mundag dur esgeed bai!Odoo olon uls oron nisleguudee yvuulj ehleed bn shivdee!!!

Avatar

Зочин 2020-07-02 123.16.234.165

korea air ee 7 honogt 1 udaa bolgochihoochee malnuudaa

Avatar

Bold o 2020-07-02 223.33.178.144

Tehnikiin buult gej baidgiin ..osoliin buult l bj taaraa …yamar durtai gazaraa buuj suugaad yavna gej bh uu …naad gants ongotsoo nislegt sain beldehed yaadgiin ajiliin hariutslaga gej bhgui boljee..

Avatar

Зочин 2020-07-02 203.91.115.53

chi yu meddiin mal mini

Avatar

Зочин 2020-07-02 211.36.140.32

Чөдрийн ганцаа хайралмаар юм

Avatar

Зочин 2020-07-02 176.63.23.212

Онгоцны ослоор хичнээн хүнээ алж мэдэх нь. Зүгээр л нислэгээр нь ирүүлбэл хэн хэндээ амар

Avatar

Зочин 2020-07-02 176.63.23.212

Ингэж ганц хуучин онгоцоо сэгсчүүлж аюултай юм хийж байхаар 7 хоногт нэг хоёр удаа ч юмуу eрдийн нислэгүүдээр Монголчуудаа ирэхийг л зөвшөөрөөч. Ирэхээр нь хянаад тусгаарлана л биз, ямар ялгаа байнаа. Төлбөр мөнгө нь ч цаад иргэндээ хүнд тусахгүй авсан байсан буцах билeтээрээ л ирнэ. Тусгаарлах байр байхгүй гэдэг бол инээдтэй шалтгаан. Бүхэл бүтэн улс байж. Хндэн зуун мянган биш хэдэн арван мянган л хүний асуудал биздээ

Avatar

Зочин 2020-07-02 202.126.88.220

Гадны онгоц нэг талдаа хоосон явахгүй шүүдээ … амаа билүүдэхээр ажилд н тусал туслаж чадахгүй бол хорлож бахирч үхчихгүй бай … чамтай чамгүй бүгдээрээ өдөр шөнөгүй ажиллаж байна хөөрхийс

Avatar

Зочин 2020-07-02 176.63.23.212

Хуцна бээз. Корeан айр, Турк аль аль нь нислэг хийe гэж байгаа. МИАТ-аа дампууруулахгүйн тулд хүчээр өндөр үнэтэй тогтмол нислэг шахаж байгаа. Хэдэн зуун мянга, хэдэн сая хүний асуудал биш 10-20 хон мянган иргэнийхээ асуудал зохицуулж чадахгүй бол төр гэж байгаад яаадгий

Avatar

Зочин 2020-07-02 202.126.89.235

Dan gants miat geltgui solongosiin ongorsuud nisch bgaa . Kal iig avaach

Avatar

зочин 2020-07-02 182.160.36.223

хоёр талдаа нисдэгийн малаа, манайх хилээ хаасан байгаа, кал нэг талдаа нисэхгүй

Avatar

Зочин 2020-07-02 165.241.32.49

Гаднын иргэдэд хилээ хаасан Филиппин улс руу хүртэл Солонгосын онгоц нэг талдаа хоосон шахуу ч гэсэн ниссээр л байна даг. Нисэх үгүйг нь асуугаад мэдчихсэн юм шиг худлаа ярихаа больчихооч. КАЛ угаасаа 6 сараас хойш л нислэгээ эхлүүлмээр байна гэж зарлаад байсан даг.

Avatar

Зочин 2020-07-02 123.16.234.165

malaa vietnam ruu korea air 7 honogt 10 garui nisleg hiij bn

Avatar

Зочин 2020-07-02 51.75.52.118

Ганц байгаа онгоцоо сөнөөж авах нь дээ

Avatar

Зочин 2020-07-02 124.158.109.232

АНУ-гаас иргэдээ эрүүл саруул байгаа дээр нь хурдан татаж аваачээ тэнд өвчин улам нэмэгдэж байна

Avatar

зочин 2020-07-02 182.160.36.223

амар юм ярьдын, наашаа дөхөөч, байнга тэгж явдаг онгоц алга, хэцүү байна, улсаа бас ойлго

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж