Дэлхийд алдартай Калашниковын автомат буюу АК-тай дүйцэхүйц өөр нэг автомат бууг Орост үйлдвэрлэж эхэлсэн хэмээн зэр зэвсгийн үйлдвэрлэлийн нэрээ нуусан эх сурвалж РИА Новости-д мэдээлсэн байна.
Бууг Дегтяровын нэрэмжит үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 5,45-миллиметрийнх ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Батлан хамгаалах яам гэрээ байгуулж, захиалгаа өгчээ. Хэчнээн тооны буу захиалсан талаар харин мэдээлэлгүй байна гэсэн байна.
Гэхдээ Батлан хамгаалах яам энэ оны эхээр хийсэн мэдээлэлдээ 2020 он дуустал армийн зэвсэглэл шинээр хэд хэдэн зэвсэг нийлүүлнэ гэсэн бөгөөд үүн дотор 5,45 миллиметрийн 6П67 автомат, 7,62 миллиметрийн СВ-98 мэргэн буу /винтовка/, 9 миллиметрийн ВССМ мэргэн буу /винтовка/, "Вал" маркийн автомат буунууд нийлүүлнэ гэсэн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Ovgon 2020-07-02 122.201.29.66
s** s** orosiin hog tomriin seg, baruunii derged zuun jileer hotsrogdson shde.
ОНОМ 2020-07-02 119.40.98.106
Та нар сонин хүмүүс шүү. Энэ мэдээллийг ямар зохиож бичив гэндээ. мэдээж эх сурвалж байгаа. Оросууд зэвсэгийн 2 дахь том экспортлогчийн хувьд мэдээж иймэрхүү мэдээлэл байнга л өгнө. Тэрийг л орчуулж юу нь асуудал байна. 2-т стратегийн тэнцвэрийг хадгална гэдгийн цаана иймэрхүү мэдээллийн дайн байнга 2 талдаа явна. Дэлхий даяар хэн нь юу хийдэг вэ гэдгээ ойлгуулах гэж өрсөлдөж байна.
Зочин 2020-07-02 195.46.106.44
Мэргэн б** гээд юу бичээд байгаа юм бэ Бичих гэж байгаа юмаа эхлээд өөрөө сайн судалж тодорхой мэдлэгтэй болоод дараа нь яарч тэвдэлгүй зөв сайхан бич л дээ. Хэн ч, өөрөө ч ойлгохгүй баахан дэмий сенсаац цацах юм. Энэ улс ямар з****г авах нь нууц байдаггүй юм уу. Хаанаас худлаа үнэн жоохон юм сонс чихоод хөөрцөглөөд байгаа бичээч вэ.
Сумо 2020-07-02 43.242.243.175
Иванууд шинээр гарч байгаа з****г бурээ л магтаж, хуний еерийн амьтаны тархи угаадаг зуршилтай, уг нь з****г гэдэг юмны чанар чансааг хэрэглээ, цаг хугацаа л харуулдаг, дайнгуй уеийн з****г хэзээ ч бурэн дуурэн шалгагдахгуй ш дээ
Www333 2020-07-02 66.181.161.119
СВД гэж байсан.
чоогоо 2020-07-02 66.181.161.60
СВ-Снайперская винтовка… 7,62 миллиметрийн СВ-98 мэргэн б** /винтовка/… Мэргэн буудагчийн винтов гэж бичээ хүүхээ