РЖД зорчигчийн зарим чиглэлээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

РЖД зорчигчийн зарим чиглэлээ нээлээ

РЖД зорчигчийн зарим чиглэлээ нээлээ

Covid-19-ийн халдвараас шалтгаалан Оросын олон бүс нутагт хөл хорионы дэглэм тогтоосон учраас төмөр замын тээврийн РЖД компани зарим чиглэлийн аяллаа түр зогсоогоод байсан юм. Тус компани Covid-19-ийн халдвар буурч байгаа учраас зогсоосон чиглэлүүдийг долдугаар сарын 1-нээс сэргээж эхэллээ. РЖД компанийн мэдээлснээр дотоодын 70 чиглэлийг сэргээжээ.

РЖД компанийн ерөнхий захирал Олег Белозеровын өмнө мэдэгдсэнээр нийт зорчигч тээврийн чиглэлийн 50 хувиа түр зогсоогоод байсан юм. Ийнхүү зарим чиглэл зогссоноос шалтгаалан бусад чиглэлийн ачаалал нэмэгдсэн байна. Тухайлбал, тавдугаар сарын сүүлээр өдөртөө 100 мянга орчим тасалбар борлуулсан бол зургадугаар сард 200 мянга дөхжээ. Зуны амралтын улирал эхэлсэн нь мөн тасалбар захиалгад нөлөөлсөн байна.

Тус компанийн судалгаагаар тасалбарын захиалгын 37 хувь нь Хар тэнгис болон Хойд Кавказын амралт сувиллын газруудын чиглэлд байгаа ажээ.

Коронавирусийн халдвараас сэргийлэн бүх галт тэрэгт ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа гэдгээ РЖД компани мэдээллээ. Халдвар тархахаас өмнө өдөртөө хоёр удаа галт тэрэгт цэвэрлэгээ хийх журамтай байсан бол одоо өдөртөө дөрвөн удаа цэвэрлэгээ, ариутгал хийж байгаа юм. Мөн бүх галт тэрэгт нян, бактери устгах туяа бүхий чийдэн суурилуулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж