PC тоглоом, тусгай үзүүлбэр бүхий баарнаас бусад үйлчилгээний газрууд үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2020.07.02-нд нийтлэгдсэн

PC тоглоом, тусгай үзүүлбэр бүхий баарнаас бусад үйлчилгээний газрууд үүдээ нээлээ

PC тоглоом, тусгай үзүүлбэр бүхий баарнаас бусад үйлчилгээний газрууд үүдээ нээлээ

НЭМЭЛТ:  PС тоглоомоос бусад тоглоомын газар мөн үзвэр үйлчилгээний байгууллагууд, тусгай үзүүлбэр бүхий диско баарнаас бусад баар караоке лоунжууд өнөөдрөөс эхлэн ариутгал халдваргүйтлийн дэглэмийг мөрдөж хэвийн ажиллаж эхэллээ. Дээрх байгууллагууд 00.00 цаг хүртэл ажиллана.


ТОГЛООМЫН ТӨВ, КИНОТЕАТРУУД ҮҮДЭЭ НЭЭХЭД БЭЛЭН ҮҮ?

Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хориог долдугаар сарын 15-н хүртэл сунгасан ч өндөржүүлсэн бэлэн байдлын хатуу дэглэмийг зөөлрүүлээд байна. Цар тахлаас сэргийлэх үүднээс хоёрдугаар сараас хойш үүдээ хаасан үйлчилгээний байгууллагууд дампуурлын ирмэгт тулаад буй. Иймд хямралд нэрвэгдсэн аж ахуй нэгжүүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх үүднээс үйлдвэр үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нээж байгаа юм. Тухайлбал, амралтын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, фитнесс, номын сан, музейн үйл ажиллагааг нээсэн. Мөн худалдаа үйлчилгээний газрууд, ресторан зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг хүртэл болгох шийдвэр зургадугаар сарын 27-ны өдрөөс хэрэгжиж эхлээд буй.

Цаг нь сунгагдсан үйлчилгээний байгууллагууд урьдын адил ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй. Ийм шаардлага зөвлөмжийг долдугаар сарын 1-ны өдрөөс үүдээ нээх ёстой байсан үзвэр үйлчилгээний байгууллага, тоглоомын төвүүдэд тавьж байгаа юм.

Хэрэв кинотеатр нээгдлээ гэхэд үзэгчид амны хаалттай үйлчлүүлж болох ч хоорондоо 1.5 метрийн зай барих нь бас л эргэлзээтэй. Учир нь олон сар хаалгаа барьсан кинотеатрууд үүдээ нээхэд хүний хөл гишгэх зайгүй залуус цуглалаа гэхэд дахин үйл ажиллагааг нь хаахгүй байх талаас нь анхаарч арга хэмжээ авах ёстой. Тиймээс биш баар караокены газруудын нэг өдөр нээж хаасан шиг гаргасан шийдвэрээсээ эргэж буцах ёсгүй. Иргэд ч бас кинотеатр, баар, караоке нээгдлээ гэхэд нэг өдөрт олноороо бөөгнөрөхөөс илүүтэй хүлээцтэй хандах учиртай биз ээ.

Мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагын мэдээлснээр ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм сахиж шаардлага хангасан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээх юм.

Гэхдээ PC тоглоомын газруудаас бусад буюу тоглоомын төв, баар караоке, кинотеатрууд долдугаар сарын 1-ны өдрөөс ажиллах ёстой байсан ч захирамж гарсны дараа л ажиллаж эхэлнэ.

Хэрэв захирамж гарч кинотеатр, тоглоомын төв, баар, караоке үүдээ нээвэл үйл ажиллагаанд нь мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Энэ дагуу ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиж, бэлтгэл ажлаа хангасан эсэхэд тоглоомын төв, кинотеатрууд нээгдсэний дараа л хяналт тавьж эхлэх гэнэ. Одоогоор үзвэр үйлчилгээний байгууллагууд хаалттай тул хяналт тавих боломжгүй ч аж ахуй нэгжүүдэд шаардлагаа биелүүлж ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахих, бэлтгэл ажлаа хангах тухай захирамж хүргүүлээд буй.

МҮХАҮТ-аас гаргасан сүүлийн судалгаагаар Монголд бизнес эрхлэгч 10 ААН-ийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндрээд байгаа аж. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд МҮХАҮТ бизнесийн орчинд гурван удаа судалгаа явуулахад эхний судалгаагаар нийт хамрагдсан ААН-ийн 57 хувьд цар тахлаас үүдэлтэй хүндрэл нөлөөлсөн байжээ. Харин энэ нөлөөлөл хоёр дахь судалгаагаар 67 хувь, сүүлийн судалгаагаар 73 хувь болж өссөн байна. Мөн орлогод үзүүлж байгаа нөлөөг судалгаагаар харахад эхэн үеийн хүлээж байсан төлөвөөс харьцангуй бага болжээ. Гэхдээ орлого буураагүй бизнес гэж алга. Анх гуравдугаар сард нөхцөл байдлын талаар танилцуулж байхад 5-8 дугаар сарыг хүнд үе гэж харж байсан. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харахад долдугаар сард илүү олон асуудалтай нүүр тулахаар харагдаж байгааг судалгаанд онцолсон байна. Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийг салбараар нь авч үзвэл аялал жуулчлалын салбарын 88 хувь тэг зогсчээ. Үүний дараа зочид буудал зоогийн газрууд, боловсрол, тээвэр зэрэг үйлчилгээ хүнд байдалд байна. Хэдийгээр цар тахал хэмээн нэрлэгдээд буй коронавируст халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдсэн ч манай улс халдварыг дотооддоо алдаагүй учраас хилээ хаасан ч эдийн засгаа сэргээх үүднээс ийнхүү хөл хорионы дэглэмийг зөөлрүүлээд байгаа нь энэ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж