Номхон далайгаас 103 тонн хог хаягдлыг гарган авчээ | News.MN

Номхон далайгаас 103 тонн хог хаягдлыг гарган авчээ

Номхон далайгаас 103 тонн хог хаягдлыг гарган авчээ

Номхон далайгаас 103 тонн хог хаягдлыг гарган авчээ

Далайн аяллын нийгэмлэг энэ долоо хоногт түүхэн амжилт гарган Номхон далайгаас 103 тонн бүхий загасны тор, хуванцар хогийг гарган авч Хавай мужийн Хонолулу хотын далайн зогсоол дээр өнгөрөгч Мягмар гаригт эргэн ирсэн байна. Тус нийгэмлэгийн сайн дурын ажилчид энэ жил 48 хоногийн турш далайгаар аялан 103 тонн хог хаягдлыг гарган авсан бол өнгөрсөн жил 25 хоног аялахдаа Хавайн арлуудын ойр орчмоос 48 тонныг гарган авчээ. Тус нийгэмлэгийн үүсгэн байгуулагч, дэд захирал Мари Кравлигийн хэлснээр тэд хоёр хоногийн дараа дахин далайд гаргах ажээ.

Далайгаас гарсан хог хаягдлаа тус нийгэмлэгийнхэн ангилан үүнээс дулаан, эрчим хүч гэх мэт гарган авч дахин боловсруулдаг компаниудад нийлүүлдэг гэнэ.

Мари Кравли “Шаргуу ажилласан баг хамт олноороо бахархаж байна. Бид 100 тонн тор, хорт хуванцар зүйлсийг гарган авах зорилгоо биелүүллээ. Энэ хүнд хэцүү цаг үед бид хүн төрөлхтөний эрүүл мэндэд болон манай гаригийн эрүүл мэндэд нөлөөлдөг далай, тэнгисийн цэвэр байдлыг хангаж, хамгаалах үйлсээ үргэлжлүүлсээр байх болно” хэмээжээ.

Далайн аяллын нийгэмлэгийнхэн далайд дунджаар 25-30 хоногийн хугацаанд гардаг бөгөөд Pacific Gyre, Inc компанийн инженер Энди Сибрендигийн 2018 онд зохион бүтээсэн тусгай байршил тогтоогч төхөөрөмжийн тусламжтайгаар завиныхаа ойролцоох 24 км радиуст орших хог хаягдал ихтэй газруудыг тогтоодог байна. Тус нийгэмлэг нь цаашдаа ч дэлхийгээр аялан далай тэнгисийн хог хаягдлыг цэвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-02 202.21.108.245

**р*н оркууд. Манайд бас гол, нууранд хог хаядаг оркууд бий. Тэрийг нь цэвэрлэдэг сайн санаатнууд ч байдаг. Тэднээр бахархаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж