НЭМЭЛТ:
УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Бүрэлдэхүүнд Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр томилов.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, санал дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүрэгтэйгээр ажилладаг.
УИХ-д дөрвөн удаа сонгогдсон бие даагч гишүүн Н.Алтанхуягийг дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал тавьсан ч тэрбээр өөрөө татгалзжээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2020.07.02/ 09.00 цагт хуралдаж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг батална.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, санал дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулах чиг үүрэгтэйгээр ажилладаг.
Өнгөрсөн парламентын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар Ц.Нямдорж, гишүүдээр нь Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажиллаж байсан. Харин энэ удаад Н.Энхболд улиран сонгогдож, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар шинээр сонгогдоно. Н.Энхболдын хувьд УИХ-д хамгийн олон буюу зургаа дахь удаагаа сонгогдсон. Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар тав дахь удаагаа сонгогдон ажиллахаар болов.
Халдашгүй байдлын бүрэлдэхүүнд оруулах үлдсэн хоёр гишүүнийг УИХ-д нийт дөрвөн удаа сонгогдсон найман гишүүнээс тодруулна. Тодруулбал, У.Хүрэлсүх, Н.Алтанхуяг, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Ц.Мөнх-Оргил, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар юм.
Тэднээс Н.Алтанхуяг, С.Бямбацогт нарыг Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр томилно гэсэн мэдээлэл байна. Харин улиран сонгогдож буй Н.Энхболд тус дэд хорооны даргаар нь сонгогдох аж.
Холбоотой мэдээ