ОБЕГ-ын алба хаагчид орон сууцны батламжаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

ОБЕГ-ын алба хаагчид орон сууцны батламжаа гардлаа

ОБЕГ-ын алба хаагчид орон сууцны батламжаа гардлаа

Засгийн газрын шийдвэрээр  цар тахлын үед онцгой нөхцөлд ажиллаж буй алба хаагчдад орон сууц олгох батламжийг нь гардуулж буй. Эхний ээлжид эрүүл мэндийн салбар эмч, эмнэлгийн ажилтнууд орон сууцны эрхийн бичгээ гардан авсан бол онцгой байдлын алба хаагчид түлхүүрээ гардлаа. Тухайлбал,

  • ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын улсын алба хариуцсан ахлах мэргэжилтэн Р.Батсайхан, Аврах багийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн хошууч Б.Ганболд
  • ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын Газрын тос, бүтээгдэхүүний сав, тоног төхөөрөмжийн хяналт хариуцсан Ахлах мэргэжилтэн хошууч Я.Отгончимэг
  • ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ой түймэртэй тэмцэх хэсгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Э.Энх-Амгалан зэрэг  95 алба хаагч батламжаа гардлаа.

Батламж гардуулах ёслолын ажиллагааг нээж Шадар сайд Ө.Энхтүвшин үг хэлсэн юм.

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН: 

-Засгийн газар, Улсын онцгой комиссоос эрсдэлтэй нөхцөлд идэвхтэй ажиллаж буй Эрүүл мэндийн салбар, онцгой байдал, хил, гааль, тагнуулын байгууллагын алба хаагчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгож байгаа юм. Төрийн алба хаагчид 100 хүртэлх сая төгрөгийн орон сууцаас сонголт хийх боломжтой. Ингэснээр аль болох олон төрийн алба хаагч хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамрагдах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн тухайн алба хаагчийн орлогоос хамаарч ийнхүү 100 хүртэлх сая төгрөгийн орон сууцаас сонголт хийх тооцооллыг гаргасан. Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгохдоо түрээслэх хугацаа таван жил байсныг 15 жилийн хугацаатай болгож байна. Орон сууцны батламжаа гардан авч буй төрийн алба хаагчдадаа баяр хүргэе гэлээ.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст цар тахалаас эх орон, ард түмнээ хамгаалах үүргийг давхар гүйцэтгэж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид тусгаарлах байр, хяналтын цэгт 21-110 хоног ажилласан байна. Түүнчлэн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн алба хаагчид 02 дугаар сарын 23-аас өнөөдрийг хүртэл 450 хүнд тусгаарлан ажиглах үйлчилгээг үзүүлээд байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж