Үндэсний их баяр наадам эхлэхэд 20 хүрэхгүй хоног үлдээд байна. Баярын өдрүүдэд уламжлал ёсоор тав хоног амардаг ч энэ жилийн наадмаар албан байгууллагууд гурав хоног амарна. Тодруулбал, энэ сарын 11,12-н бямба, ням гаригт таарч байгаа тул баярын өдрүүдийг нөхөх хуулийн зохицуулалт байхгүй аж. Иймд албан байгууллагууд долдугаар сарын 13, 14, 15-нд ажлын өдөр бүх нийтээр амрах юм.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: Долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15”-ны өдөр нь нийтээр тэмдэглэх баяр буюу бүх нийтийн амралтын өдөр хэмээн заасан байдаг ч ийнхүү албан байгууллагууд гурав хоног амрахаар болж байна.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ