Үндэсний их баяр наадам зохион байгуулагдахад 10 хоног үлдсэн энэ үед өнгөрсөн жилийн хүчит бөхийн барилдааныг тойрсон асуудал шийдвэрлэгдээгүй явна. Тодруулбал, өнгөрөгч зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Тэгвэл өчигдөр/2020.06.30/ Э.Оюунболд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлжээ.
Монгол бөхөө дээдлэн хүндэтгэж, шимтэн үздэг зон олон энэхүү хэргийг хурдан шийдэгдээсэй гэж хүсч байна.
Холбоотой мэдээ