“СҮҮ” ХК олон нийтэд хувьцаагаа санал болгоно

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

“СҮҮ” ХК олон нийтэд хувьцаагаа санал болгоно

Монгол улсын ууган үйлдвэр, сүү, сүүн бүтээгдэхүүний салбараа 62 дахь жилдээ манлайлан хөгжүүлж  буй “Сүү” ХК хөрөнгийн зах зээл дээр нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлөө 2020 оны 6-р сарын 29-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос хүлээн авлаа.

МХБ-ийн хувьцааны нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК компани /MSE:SUU/ хөрөнгө оруулагчдад компанийнхаа 19.9%-тай тэнцэх хэмжээний, 218 төгрөгийн нэгж үнэлгээтэй, 85,589,000 ширхэг хувьцааг санал болгож буй бөгөөд 7-р сард багтаан хөрөнгө босгохоор төлөвлөн ажиллаж байна.

“Сүлрэн арвижих Сүүн хувьцаа”-г захиалан авч, ууган үйлдвэрийнхээ эзэн болох боломж хүн бүхэнд нээлттэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77067070 утсаар болон www.natsec.mn цахим хуудсаар хандан авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж