Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг УИХ-ын дэд даргаар баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

LiveТ.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг УИХ-ын дэд даргаар баталлаа

УИХ-ын чуулган хуралдаж байна.

УИХ-ын чуулган хуралдаж байна.

Posted by News.mn on Wednesday, July 1, 2020

15 : 49
2020-7-1

Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг УИХ-ын дэд даргаар баталлаа

УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг хэлэлцэн, дэмжиж баталлаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАН: 

1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль

1995-1999 онд БНТУ-ын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч

2004-2006 онд Сөүлийн Үндэсний их сургууль, Японы олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистр

2007-2014 онд ХААИС-ын Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур

2014 онд Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

2000-2005 онд “Аста Пресс” ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал

2006-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах

2008-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга

2009-2012 онд Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга

2013-2015 онд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дэд дарга

2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга

2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн

УИХ-ын гишүүн С.Одонтуяаг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулж, гишүүд дэмжсэнээр баталлаа. 

УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА: 

1982 онд Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль

1988 онд ОХУ-ын Санкт Петербургийн их сургууль, олон улсын эдийн засагч, бакалавр

1988-1989 онд СПИС, Бизнес удирдлагын магистр

1990-1992 онд АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр суралцсан

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн

1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал

2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн

2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх

2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга

2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

15 : 18
2020-7-1

УИХ дахь МАН, АН-ын бүлэг байгуулагдав

УИХ-ын анхдугаар чуулган эхэлж, УИХ дахь МАН-ын бүлгийг 62 гишүүнтэйгээр байгуулж, бүлгийг даргаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг баталлаа. УИХ дахь МАН-ын бүлэгт Урьдчилан саатуулах 462 дүгээр ангид хоригдож байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат багтаад байна. 

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийг 11 гишүүнтэйгээр байгуулж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг тус бүлгийн даргаар сонгов. 

Дараа нь УИХ-ын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, УИХ-ын хяналтыг хэрэгжүүлэх, хуульд тусгайлан заасан асуудлаар УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах чиг үүрэгтэй.

УИХ нь Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Нийгмийн бодлогын, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүйн, Эдийн засгийн гэсэн найман Байнгын хороотой байхаар хуульд заасан юм.

Байнгын хороо нь 15-19 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүн нэгэн зэрэг хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдан ажиллана.

Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа УИХ дахь олонх, цөөнхийн харьцаа болон нам, эвслийн УИХ-д авсан суудлын хувийг харгалзахаар заасан байдаг аж. 

БАЙНГЫН ХОРООДЫН БҮРЭЛДЭХҮҮН

1/Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо: 

1.Ширнэнбаньдын Адьшаа

2.Норовын Алтанхуяг

3.Пүрэв-Очирын Анужин

4.Төмөрбаатарын Аюурсайхан

5.Хавдисламын Баделхан

6.Энхтайваны Бат-Амгалан

7.Сүхбаатарын Батболд

8.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

9.Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ

10.Дашдондогийн Ганбат

11.Тогмидын Доржханд

12.Борхүүгийн Дэлгэрсайхан

13.Нанзадын Наранбаатар

14.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

15.Цэдэвийн Сэргэлэн

16.Дамдины Цогтбаатар

17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан

18.Нямаагийн Энхболд

19.Төмөртогоогийн Энхтүвшин

2/Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо:

1.Цогт-Очирын Анандбазар

2.Телуханы Аубакар

3.Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

4.Жадамбын Бат-Эрдэнэ

5.Балжиннямын Баярсайхан

6.Буланы Бейсен

7.Хаянгаагийн Болорчулуун

8.Гочоогийн Ганболд

9.Наянтайн Ганибал

10.Гонгорын Дамдинням

11.Гомпилдоогийн Мөнхцэцэг

12.Нанзадын Наранбаатар

13.Дамдинсүрэнгийн Өнөрболор

14.Батсүхийн Саранчимэг

15.Ганзоригийн Тэмүүлэн

16.Цэвэгдоржийн Туваан

17.Одонгийн Цогтгэрэл

18.Цэдэндамбын Цэрэнпунцаг

19.Жигжидсүрэнгийн Чинбүрэн

3/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо:

1.Амгалангийн Адъяасүрэн

2.Ганибалын Амартүвшин

3.Пүрэв-Очирын Анужин

4.Телуханы Аубакар

5.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

6.Балжиннямын Баярсайхан

7.Хассуурийн Ганхуяг

8.Цэрэнпилийн Даваасүрэн

9.Гонгорын Дамдинням

10.Бадарчийн Жаргалмаа

11.Цэрэнжамцын Мөнхцэцэг

12.Салдангийн Одонтуяа

13.Дамдинсүрэнгийн Өнөрболор

14.Даваажанцангийн Сарангэрэл

15.Чинбатын Ундрам

16.Ням-Осорын Учрал

17.Төмөртогоогийн Энхтүвшин

4/Нийгмийн бодлогын байнгын хороо:

1.Жигжидийн Батжаргал

2.Дамбын Батлут

3.Буланы Бейсен

4.Хүрэлбаатарын Булгантуяа

5.Сайнхүүгийн Ганбаатар

6.Бадарчийн Жаргалмаа

7.Цэндийн Мөнх-Оргил

8.Гомпилдоогийн Мөнхцэцэг

9.Мөнхөөгийн Оюунчимэг

10.Цэндийн Сандаг-Очир

11.Даваажанцангийн Сарангэрэл

12.Батсүхийн Саранчимэг

13.Цэвэгдоржийн Туваан

14.Чинбатын Ундрам

15.Цэдэндамбын Цэрэнпунцаг

16.Жигжидсүрэнгийн Чинбүрэн

17.Содномын Чинзориг

18.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

5/Төрийн байгуулалтын байнгын хороо:

1.Амгалангийн Адъяасүрэн

2.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг

3.Сүхбаатарын Батболд

4.Жамбын Батсуурь

5.Сандагийн Бямбацогт

6.Жамбалын Ганбаатар

7.Гочоогийн Ганболд

8.Гомбожавын Занданшатар

9.Жамъянгийн Мөнхбат

10.Цэндийн Мөнх-Оргил

11.Хишгээгийн Нямбаатар

12.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ

13.Бөхчулууны Пүрэвдорж

14.Долгорсүрэнгийн Сумъяабазар

15.Жамъянхорлоогийн Сүхбаатар

16.Дуламдоржийн Тогтохсүрэн

17.Ухнаагийн Хүрэлсүх

18.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

19.Нямаагийн Энхболд

6/Төсвийн байнгын хороо:

1.Ганибалын Амартүвшин

2.Цогт-Очирын Анандбазар

3.Жигжидийн Батжаргал

4.Жамбын Батсуурь

5.Баагаагийн Баттөмөр

6.Хүрэлбаатарын Булгантуяа

7.Сайнхүүгийн Ганбаатар

8.Цэрэнпилийн Даваасүрэн

9.Болдын Жавхлан 

10.Лхагвын Мөнхбаатар

11.Жамъянгийн Мөнхбат

12.Салдангийн Одонтуяа

13.Бөхчулууны Пүрэвдорж

14.Шатарбалын Раднаасэд

15.Долгорсүрэнгийн Сумъяабазар

16.Дуламдоржийн Тогтохсүрэн

17.Ганзоригийн Тэмүүлэн

18.Чимэдийн Хүрэлбаатар

19.Баттогтохын Чойжилсүрэн

7/Хууль зүйн байнгын хороо:

1.Ширнэнбаньдын Адьшаа

2.Норовын Алтанхуяг

3.Сайнбуянгийн Амарсайхан

4.Хавдисламын Баделхан  

5.Сандагийн Бямбацогт

6.Дашдондогийн Ганбат

7.Борхүүгийн Дэлгэрсайхан

8.Лхагвын Мөнхбаатар

9.Цэрэнжамцын Мөнхцэцэг

10.Хишгээгийн Нямбаатар

11.Шатарбалын Раднаасэд

12.Цэндийн Сандаг-Очир

13.Жамъянхорлоогийн Сүхбаатар

14.Цэдэвийн Сэргэлэн

15.Ням-Осорын Учрал

16.Дамдины Цогтбаатар

17.Бямбасүрэнгийн Энх-Амгалан

18.Баттөмөрийн Энхбаяр

8/Эдийн засгийн байнгын хороо:

1.Сайнбуянгийн Амарсайхан

2.Төмөрбаатарын Аюурсайхан

3.Энхтайваны Бат-Амгалан

4.Дамбын Батлут

5.Баагаагийн Баттөмөр

6.Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ

7.Жадамбын Бат-Эрдэнэ

8.Хаянгаагийн Болорчулуун

9.Жамбалын Ганбаатар

10.Наянтайн Ганибал

11.Хассуурийн Ганхуяг

12.Тогмидын Доржханд

13.Болдын Жавхлан

14.Мөнхөөгийн Оюунчимэг

15.Одонгийн Цогтгэрэл

16.Содномын Чинзориг

17.Баттогтохын Чойжилсүрэн

18.Чимэдийн Хүрэлбаатар

19.Баттөмөрийн Энхбаяр.

 

 

 

 

14 : 56
2020-7-1

С.Одонтуяа, Т.Аюурсайхан нарыг УИХ-ын дэд даргаар батална

УИХ-ын анхдугаар чуулганыг өнөөдөр 15.00 цагт товлоод байна. Тус хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг батлах юм. АН УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяаг санал болгон болгосон бол МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргад дэвшүүлсэн юм.

Мөн УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанаар Намын бүлэг байгуулсан тухай мэдээллийг сонсох, УИХ-ын Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэхээр  төлөвлөөд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж