Хятадын цахим халдлагын эсрэг тэрбум доллар төсөвлөжээ | News.MN

Хятадын цахим халдлагын эсрэг тэрбум доллар төсөвлөжээ

Хятадын цахим халдлагын эсрэг тэрбум доллар төсөвлөжээ

Хятадын цахим халдлагын эсрэг тэрбум доллар төсөвлөжээ

Хятадын цахим халдлага, хакерын эсрэг хамгаалалтад зориулан Австралийн Засгийн газраас 1.35 тэрбум австрали.доллар (930 сая ам.доллар орчим) төсөвлөжээ. Австралийн засгийн газраас 500 цахим тагнуулчийг бэлтгэж, гадаадаас ирэх хакерын дайралтын эсрэг тэмцэх чадамжийг нэмэгдүүлэхэд зориулан тус мөнгийг тусгасан байна. Энэ нь Австралийн засгийн газраас цахим зэвсэглэл, батлан хамгаалахад төсөвлөсөн хамгийн өндөр мөнгөн дүн болжээ.

Австралийн албаныхны мэдээллээр Хятадаас ирэх цахим халдлага, хакерын дайралтын  тоо, давтамж нэмэгдсээр байгааг онцолсон байна. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард хакерууд Австралийн парламентын компьютерын системд нэвтрэх боломжийг олчихсон аж. Үүнээс жилийн өмнө Хятадын хакерууд Австралийн батлан хамгаалах яам, Үндэсний их сургууль руу байнгын халдлага хийж байгааг мэдээлж байв.

Австрали болон Хятадын харилцаа шинэ коронавирусийн халдварын гарал үүслийг мөрдөн шалгах асуудлаас үүдэн зөрчилдөх болсон билээ.

Эх сурвалж: The New York Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж