С.Амарсайхан: 45 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн | News.MN

С.Амарсайхан: 45 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн

С.Амарсайхан: 45 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ

С.Амарсайхан ХОТ-ын даргаар ажилласан 460 хоногийн тайлангаа мэдээлж, НЗД-ын тамга тэмдэгээ, бодлогын баримт бичгийн хамт хүлээлгэн өгч байна #Шинэ_жишиг

Posted by Нийслэлийн мэдээ on Tuesday, June 30, 2020

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул өнөөдөр /2020.07.01/ ажлын тайлангаа тавьж, Нийслэлийн Засаг даргын тамгыг, Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хамт Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд шилжүүлэн өглөө.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь 460 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан байна.

Энэ хугацаанд нийслэлд далайцтай хэрэгжиж буй ажлын нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлт аж. Тухайлбал, Баянхошуу, Толгойт орчимд гэр хорооллын 10 мянган айлыг дэд бүтцэд холбох ажил эхэлж, сургууль, цэцэрлэг шинээр баригдсанаас гадна Хөдөлмөр эрхлэх төв, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бизнес инкубатор төвүүд баригдан, эхнээсээ үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Сэлбэ, Дамбадаржаад 10 мянган айлын орон сууц барих, усан сан, дулааны станц байгуулах зэрэг дэд бүтцээр хангах ажил энэ долоо хоногт хүлээн авч нээлтээ хийхэд бэлэн болсон аж.

Баянголын ам, Морингийн даваа, Ханын материал, Яармагт  нийт 45 мянган айлын орон сууц барих төслийг эхлүүлж, санхүүжилтээ шийдэн, өнгөрсөн хугацаанд 3500 айлын орон сууцыг түрээслээд өмчлүүлэх хэлбэрт шилжүүлэн, иргэдээ байраар хангах ажлыг хийж байна.

Нийслэлийн Орон сууц ипотекийн корпораци байгуулж, нийслэл анх удаа үнэт цаас гаргаснаар зах зээл дэх орон сууцыг худалдан авч, аж ахуй нэгж, иргэдээ дэмжин, түрээслээд өмчлөх орон сууцыг нэмэгдүүлж байна.  1500 айлын орон сууцыг төрийн албан хаагчдад нийлүүлж эхэлсэн. Цар тахалтай тэмцэх ажилд оролцож байгаа албан хаагчдыг эхний удаад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байна.

Сүүлийн 40 жилд Улаанбаатар хотод хийгдээгүй дэд бүтцийн ажил эхэлж  шинэ дэд төвүүд байгуулагдлаа гэдгийг ажлын тайлангаа танилцуулах үеэр тодотголоо.

Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсний хэрэглээг хориглож, уурын зуухуудаар дулаанаа шийддэг байсан сургууль, цэцэрлэгийг төвийн эрчим хүчний дулааны шугам сүлжээнд холбох зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.

Дугуйн замыг нэмэгдүүлж, 800 км болгоно гэлээ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-01 107.77.229.214

Шал худал

Avatar

зочин 2020-07-01 66.181.160.78

Муу сайн төрийн албан тушаалууд дээгүүр хэрэм мэт л дүүлж байна дөө …Тэрийг нь л сайн мэдэх юм байна .. Өөр ч хийж гийгүүлсэн юм маруухан да.

Avatar

маш сайн мээр 2020-07-01 202.126.88.32

хөгжсөн хөгжсөн УБ хот үнэхээр үзэсгэлэнтэй болсон баярлаад баршгүй …………………………..

Avatar

123456 2020-07-01 49.0.212.182

Одоо наад шоугаа зогсоохгүй юм уу, будаач будаач гэхлээр сахалаа будна гэгчээр болж байгаа юм биш үү МАН-аа !

Avatar

Зочин 2020-07-01 202.126.88.33

Нэг жилийн дотор 3500 айл барьдаг бол сайхан байна хүниф хийсэн юман хүүдэгнэх муухай

Avatar

Иргэн 2020-07-01 192.82.72.168

Гэр хороололд дэд бүтэц тат. Үнэтэй мөртөө чанаргүй байранд шавж амьдармааргүй байна

Avatar

хотын иргэн. 2020-07-01 202.126.90.82

энэ хүн юу ч хийгээгүй. хаана бна

Avatar

zz 2020-07-01 192.82.78.109

bgd dalan deer barilga barih zuvshuurul ugsun bizdee..hvvhdvvd zam deer toglood nastanguud suuh 1 sandalgvi bhad avilgchdaa demjeed nvdee aniad b,san bj,,uuriinhuu hiisen ajliig bvv duviilgeed bai..yas yuman deer bvgd avilgchid yum b.aleesh,,dasgaliin zam hedhen alhmiin tsaana bhad sungaad hiij bolnoshdee,…1 hamsaatan avilchndaa oron suurs barih zushuurul ugchuud nguu hed ni udur shunu amraahgvi b.a irgediin tuluu gdd vg chni ene vv nohodoo..zailaad vheesei..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж