С.Амарсайхан: 45 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан: 45 мянган айлын орон сууц барих ажлыг эхлүүлсэн

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ

С.Амарсайхан ХОТ-ын даргаар ажилласан 460 хоногийн тайлангаа мэдээлж, НЗД-ын тамга тэмдэгээ, бодлогын баримт бичгийн хамт хүлээлгэн өгч байна #Шинэ_жишиг

Posted by Нийслэлийн мэдээ on Tuesday, June 30, 2020

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул өнөөдөр /2020.07.01/ ажлын тайлангаа тавьж, Нийслэлийн Засаг даргын тамгыг, Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хамт Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд шилжүүлэн өглөө.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан нь 460 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан байна.

Энэ хугацаанд нийслэлд далайцтай хэрэгжиж буй ажлын нэг нь гэр хорооллын дахин төлөвлөлт аж. Тухайлбал, Баянхошуу, Толгойт орчимд гэр хорооллын 10 мянган айлыг дэд бүтцэд холбох ажил эхэлж, сургууль, цэцэрлэг шинээр баригдсанаас гадна Хөдөлмөр эрхлэх төв, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бизнес инкубатор төвүүд баригдан, эхнээсээ үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Сэлбэ, Дамбадаржаад 10 мянган айлын орон сууц барих, усан сан, дулааны станц байгуулах зэрэг дэд бүтцээр хангах ажил энэ долоо хоногт хүлээн авч нээлтээ хийхэд бэлэн болсон аж.

Баянголын ам, Морингийн даваа, Ханын материал, Яармагт  нийт 45 мянган айлын орон сууц барих төслийг эхлүүлж, санхүүжилтээ шийдэн, өнгөрсөн хугацаанд 3500 айлын орон сууцыг түрээслээд өмчлүүлэх хэлбэрт шилжүүлэн, иргэдээ байраар хангах ажлыг хийж байна.

Нийслэлийн Орон сууц ипотекийн корпораци байгуулж, нийслэл анх удаа үнэт цаас гаргаснаар зах зээл дэх орон сууцыг худалдан авч, аж ахуй нэгж, иргэдээ дэмжин, түрээслээд өмчлөх орон сууцыг нэмэгдүүлж байна.  1500 айлын орон сууцыг төрийн албан хаагчдад нийлүүлж эхэлсэн. Цар тахалтай тэмцэх ажилд оролцож байгаа албан хаагчдыг эхний удаад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байна.

Сүүлийн 40 жилд Улаанбаатар хотод хийгдээгүй дэд бүтцийн ажил эхэлж  шинэ дэд төвүүд байгуулагдлаа гэдгийг ажлын тайлангаа танилцуулах үеэр тодотголоо.

Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрсний хэрэглээг хориглож, уурын зуухуудаар дулаанаа шийддэг байсан сургууль, цэцэрлэгийг төвийн эрчим хүчний дулааны шугам сүлжээнд холбох зэрэг ажлыг хэрэгжүүлж байна.

Дугуйн замыг нэмэгдүүлж, 800 км болгоно гэлээ.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж