“Намайг хууль бусаар баривчилж, хоёр үндэслэлээр хэрэг үүсгэсэн”

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

“Намайг хууль бусаар баривчилж, хоёр үндэслэлээр хэрэг үүсгэсэн”

“Намайг хууль бусаар баривчилж, хоёр үндэслэлээр хэрэг үүсгэсэн”

"Гадаадад гацсан монголчууд" хөдөлгөөн 2020 оны зургадугаар сарын 16, 20, 24, 28-ны өдөр болон долдугаар сарын 1-нд гадаадад гацсан монголчуудын төлөө жагсаалыг зохион байгуулахаар болсноо мэдэгдсэн. Уг хөдөлгөөнөөс өнөөдөр /2020.07.01/ 16.00 цагт Тусгаар тогтнолын ордны гадна талбайд эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүхээс өмнөх шаардлагын хариугаа нэхэхээр дахин цугларах гэнэ.

Өнгөрөгч амралтын өдөр /2020.06.28/ Тусгаар тогтнолын ордны гадна цөөн тооны иргэд цугларсан боловч жагсаалыг зохион байгуулагч Э.Одбаярыг цагдаагийн байгууллагаас дахин баривчилсан. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт надад хоёр үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Мөн намайг хууль бусаар баривчилж, 24 цаг саатуулсан. Зургадугаар сарын 29-нд шүүх хурал болж, 10 хоногийн баривчилгааг үндэслэлгүй гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийг ч бас хэрэгсэхгүй болгосон” гэв.

"Гадаадад гацсан монголчууд" хөдөлгөөн 39 дэх өдрөө үргэлжилж байгаа аж. Түүнийг өмнө нь суулт хийх үеэр /2020.06.22/ байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, будаг цацан танхайрсан гэж Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс баривчилж, байцаалт авч байсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж