Covid-19: АНУ-д өдөрт 100 мянган шинэ тохиолдол бүртгэгдэх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Covid-19: АНУ-д өдөрт 100 мянган шинэ тохиолдол бүртгэгдэх магадлалтай

Covid-19: АНУ-д өдөрт 100 мянган шинэ тохиолдол бүртгэгдэх магадлалтай

АНУ-ын Засгийн газрын зөвлөх эмч, Харшил, халдвар өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн дарга Энтони Фаучи тус улсад цар тахал энэ байдлаараа үргэлжилбэл нэг өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 100 мянга давж болзошгүй гэж анхааруулсан байна. Тус улсын өмнөд, баруун нутгаар сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо эрчимтэй нэмэгдэх болсон юм.

Ийнхүү халдварын тохиолдол нэмэгдэх болсон нь муж улсууд эдийн засгаа сэргээж, бизнес үйлчилгээний байгууллагуудаа нээсэн, жагсаал цуглаан, үймээн самуун болсон зэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа юм байна.

Учир нь шинээр бүртгэгдэж буй тохиолдлуудын дийлэнх нь баар, зоогийн газраар үйлчлүүлсэн залуу хүмүүс байгаа ба тэдэнд халдварын ноцтой шинж тэмдэг илрэхгүй байгаа нь анхаарал татаж байгаа аж. АНУ-д одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 2,7 сая хүрээд байгаа ба өдөрт 40 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж