Тель Авив дахь АНУ-ын ЭСЯ-ны байрыг худалдана

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

Тель Авив дахь АНУ-ын ЭСЯ-ны байрыг худалдана

Тель Авив дахь АНУ-ын ЭСЯ-ны байрыг худалдана

Израиль дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Тель Авив хотоос Иерусалим руу нүүлгэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл Тель Авив хотын захын чинээлэг Херзлия дүүрэг дэх АНУ-ын Элчин сайдын яамны тансаг харшийг худалдахаар болжээ. 0.5 га талбай бүхий Элчин сайдын яамны байрыг 87 сая ам.доллараар худалдахаар зарлажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2018 онд Элчин сайдын яамаа Иерусалим руу нүүлгэх шийдвэр гаргаснаар нэлээд маргаан дагуулсан юм. Тэрбээр Иерусалимыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрснийхөө дараа Элчин сайдын яамаа нүүлгэхээр болсон аж.

Иерусалимын маргаантай статусаас шалтгаалан гадаадын олон орны ЭСЯ Тель Авив хотод байрладаг. Гэхдээ Израилийн парламент, Дээд шүүх, ерөнхийлөгчийн сууц, олонх сайд нар Иерусалимд байрладаг. Гэвч Иерусалимын зүүн хэсгийг Палестин өөрийн эзэмшлээ хэмээн маргадаг. Израиль нь 1967 онд Иерусалимын зүүн хэсгийг эзлэн авсныг олон орон хүлээн зөвшөөрдөггүй.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж