"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй" | News.MN

"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй"

"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй"

"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй"

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо/ММСУХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатартай үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны талаар ярилцлаа. Цар тахалтай холбоотойгоор хурдан морины унаач хүүхдүүдийг амны хаалттай уралдуулахаар болсон нь олон хүний шүүмжлэл дагуулаад байгаа юм.


-Монгол түмний эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан энэ жил ямар онцлогтой зохион байгуулагдах гэж байна вэ? 

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал covid-19 аюулт өвчний үед  Монгол Улсын Засгийн газар онцгой дэглэм тогтоон, ажиллаж байна. Энэ онцгой дэглэмийн үед олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах нь хориотой байгаа хэдий ч төрт ёсныхоо уламжлалын дагуу эрийн гурван наадмаа тодорхой хязгаарлалтын хүрээнд тэмдэглэхээр болж байна. Энэ жилийн тухайд онцгой дэглэмийн үеийн нөхцөлд тохируулан УОК-ийн гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд зохион байгуулагдана гэдгээрээ онцлог. Энэ нөхцөл байдалд тохируулаад олон нийтийг бөөгнөрүүлэхгүй наадмын бэлтгэл, бүртгэлийг хэрхэн зохион байгуулах, олон түмэнд онлайнаар хэрхэн хүргэх талаар түр журам гарган ажиллаж байна.

-Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хороо хурдан морьдын уралдаан дээр цар тахалтай холбогдуулан ямар шинэлэг шийдвэрийг гаргав?

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг улс орон даяар аймаг, сум, улсын наадмыг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ хурдан морьдыг зургаан насны ангиллаар уралдуулж, уяачдын баярын арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Улс орон даяар морь бүртгэлийг зургадугаар дугаар сарын 29-ны өдрөөс долдугаар сарын 8-ны хооронд бүртгэхээр болсон. Бүртгэлийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар улсын хэмжээнд нэгдсэн нэг удирдлага дор зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаар тус газраас хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлэл хүргүүлсэн.  Уяачид морьдоо уралдах газраа заасан хугацаанд бүртгэлээ хийлгээрэй гэж зөвлөе. Мөн мандатын хязгаарлалт байхгүй нээлттэй байгаа гэдгийг хэлье.

-Морьд аймаг, сумдын наадамд очин уралдах боломж нээлттэй хэвээрээ юу? 

-УОК-ын хуралдаанаар орон нутгийн наадамд ямар нэгэн хязгаарлалт байхгүй, үзэгчидтэй байхаар шийдвэр гарсан тул энэ хүрээнд зохион байгуулагдана. Уяачид морьдынхоо сунгаа, давхилаа хийгээд хаана уралдахаа өөрсдөө шийдвэрлэнэ. Үүн дээр шилжилт хөдөлгөөн хязгаарлахгүй. Харин уяачид  УОК, мэргэжлийн байгууллагаас тавигдсан шаардлага, санал, зөвлөмжийг биелүүлж ажиллахыг уриалж байна.

-Эрлийз болон Монгол морьдыг хэрхэн ангилахаар болсон бэ? Жилийн жилд энэ асуудал дээр маргаан дэгддэг.

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо хэрхэн ялгаж уралдуулах талаар саналаа гаргаж шийдвэрлэнэ. Ингэж шийдвэрлэхдээ мэргэжлийн спортын холбоо болох Монголын морин спорт, уяачдын холбооноос санал авсан. Монголын морин спорт, уяачдын холбоо уяачдын дунд маргаантай байдаг энэ асуудлыг холбооны VII их хурлаараа шийдвэрлэж дүрэм, журамдаа тодорхой тусгаж зөвхөн сэрвээний өдрийг монгол адууны стандартаар хэмжиж уралдахаар шийдвэрлэсэн. Энэ бол хэн нэгэн даргын шийдвэр биш нийт уяачдын олонхоороо шийдвэрлэсэн мэргэжлийн спортын холбооны бодлого үйл ажиллагаа юм.

Улсын баяр наадмаар эрлийз, монгол морьдыг ялгахдаа зөвхөн сэрвээний өндрийг барьж уралдвал маргаан байхгүй болох нь тодорхой байгаа юм

-Унаач хүүхдүүдийг хэрхэн хамгаалах вэ? Энэ жил унаач хүүхдүүд даатгал хийлгэсэн үү?

-Манай холбооны удирдах ажилтны улсын V зөвлөгөөнөөр унаач хүүхдийн даатгалын асуудалд Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газартайгаа хамтран ажиллах санамж бичиг байгуулан онцгой анхаарал хандуулсан. Тус зөвлөгөөнөөр даатгалын асуудал бүрэн шийдэгдсэн. Гэнэтийн ослын даатгал 100 мянган төгрөгөөс доошгүй, нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөг байхаар тогтоосон. Энэ даатгал нь зөвхөн хурдан морь уралдах үеийн эрсдэлийг хамгаалах биш бүтэн жилийн турш бүх төрлийн эрсдэлийг хамгаалах байдлаар үйлчилдэг болсон. Мөн хурдан морь уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэглэл стандарттай болж түүнд мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллах бүрэн боломжтой болсон. ММСУХ холбоо 2019 онд хүүхэд хамгааллын жилийн хүрээнд наадмын талбай дээрх хамгийн үнэт зүйл бол хүүхэд, хурдан морь уралдаанч хүүхэд “ӨВ СОЁЛЫН БААТАР” нэртэй урт хугацаанд хэрэгжих төслийг санаачлан хэрэгжүүлж хүүхэд бүрийг стандарт хэрэглэлээр бүрэн хангах, холбооноос зохион байгуулсан уралдаан наадмуудын өмнө 16 нэр төрлийн үзлэг, шинжилгээнд хамруулах зэргээр хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлууд зохион байгуулсан. Мөн цаашид “ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН” төслийг эхлүүлэхээр ажиллаж байна.

Тиймээс хурдан морины уралдаан бол даатгагдсан хамгаалагдсан үндэсний спорт юм.

Нэг жишээ дурдахад өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн  Яаралтай тусламжийн тасагт 135 хүүхэд хандсанаас мориноос унаж бэртсэн хүүхэд байгаагүй тухай тус тасгийн эрхлэгч П.Баярсайхан ярилцлага өгсөн байсан. Энэ бол холбооноос цогц арга хэмжээ авч ирсний үр дүн хэмээн харж байна.

-Унаач хүүхдүүдийг амны хаалттай уралдуулах шийдвэр гаргасан байсан. Энэ тал дээр холбоо ямар байр суурьтай байгаа вэ? Хятадад хүүхдүүд амны хаалттай гүйж байгаад амиа алдсан хэрэг гарсан.

-Хурдан морины уралдаанч хүүхдүүдийг амны хаалттай уралдуулах асуудлыг мэргэжлийн байгууллагаас гаргасан санал, зөвлөмжид тулгуурлах ёстой. Энэ талаар албан ёсны мэргэжлийн байгууллагын шийдвэр гараагүй гэж бодож байна. Харин холбооны зүгээс цар тахал дотооддоо тархаагүй байгааг харгалзаад амны хаалттай уралдахыг бол дэмжихгүй байгаа. Гэхдээ мэргэжлийн байгууллагын санал дүгнэлт гарах ёстой.

-Амны хаалттай уралдах асуудал яригдсанаас гадна өөр ямар шинэчлэлт хийгдсэн үү?

-Морь бүртгэл улс орон даяар эхэлсэн. Тодорхой хязгаарлалтын хүрээнд улсын баяр наадам зохион байгуулагдах шинжтэй байна.

-Энэ жил цар тахлаас шалтгаалан танай холбооны үйл ажиллагаанд хүндрэл учирсан байх. Энэ жил ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна?

-Монголын морин спорт, уяачдын холбооны 25 жилийн ой 2020 онд тохиож байгаа бөгөөд ой хүрээнд Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагдах бүсийн уралдааны саналаа Монгол Улсын Засгийн газарт хүргүүлсэн. Энэ цар тахлын үед улсын баяр наадмыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаарх саналаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Мөн уяачдад улсын цолыг баяр наадмаар олгуулахаар саналаа Ерөнхийлөгчид хүсэлт уламжилсан байгаа.

-Ер нь танай холбоо энэ жил ямар ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргасан байв? Монголын Морин Спорт Уяачдын Холбоо бол Монголдоо томоохон спорт холбоодын нэгт тооцогддог том байгууллага.

-Монголын морин спорт, уяачдын холбоо хурдан морины аливаа уралдаан наадмыг зөвхөн морин уралдаан  төвтэй хандлагаар зохион байгуулж ирснийг өөрчилж, Монгол туургатны морьтны соёлыг бүхэлд нь  илэрхийлэх, үндэсний их өв соёл болохыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлж, монголын ирээдүй хойч үедээ уламжлуулан хөгжүүлэх, дэлхийд Монгол Улсыг морьтны өв соёлын өлгий цөм нутаг болохыг сурталчлан таниулах, аялал жуулчлалыг татаж Монголын эдийн засагт бодит хувь нэмэр оруулах  зорилгоор 2020 онд холбоо үүсгэн байгуулагдсаны 25 жилийнхээ ойн хүрээнд:

  • Дэлхийн II дайнд монгол морины гүйцэтгэсэн үүргийг хүндэтгэж Москва хотын улаан талбайд монгол морины хөшөөнд холбоо хүндэтгэл үзүүлж баярын парадад морьтой жагсах
  • XIII  зуунд Хубилай хааны адуун сүргээс үлдсэн монгол адууны үр удам Чежү адуу түүнийг тойрсон монголчуудын адуу эдлэх соёлыг хамтран судлах, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор эрдэм шинжилгээний бага хурлыг тухайн бүс нутагт зохион байгуулж, Монгол морьтны гайхамшгийг  харуулсан морьтон циркийн үзүүлбэрийг Чежү хотод зохион байгуулах
  • 2020 онд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад болох Азийн морин уралдааны холбооны их хуралд оролцож монгол туургатны морьтны өв соёлыг сурталчлах
  • Дэлхийн үндэсний спортын холбооны ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор зохион байгуулагдах арга хэмжээнд монголын үндэсний их өв соёлын цөм болох эрийн гурван наадам түүний морин уралдааныг бүхэлд нь сурталчлан таниулах
  • Монгол улсад морьтны өв соёлыг харуулсан олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, уран зургийн үзэсгэлэн, адуун өв соёлыг сурталчлах үзэсгэлэн яармаг, худалдаа, айраг фестиваль, 21 аймгийн адуучин тэмцээн, хос морьтон, дээлтэй монгол, гийнгоо марзайн улсын уралдаан, жороо морь, морьтон циркийн үзүүлбэр, хурдан морины уралдаан наадмыг цогцоор нь зохион байгуулах

Дээрх ажлуудыг төлөвлөн 2020 оныхоо календарчилсан төлөвлөгөөгөө гарган,  25 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд хавар, зуны бүсийн уралдаан наадам зохион байгуулна гэсэн төлөвлөгөөтэй байсан хэдий ч энэ цар тахлын тархалтай холбоотойгоор олон төлөвлөсөн, төлөвлөгөөт ажил цуцлагдах, хойшлогдоход хүрээд байна. Харин энэ хорио цээр тавигдаад арга хэмжээ зохион байгуулж болохоор болбол бид морьтны соёлыг дагасан өв уламжлал, ёс заншлыг залуу үедээ таниулсан их өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа зохион байгуулах зорилготой байгаа. Мөн бид энэ удаагийн арга хэмжээний үеэр уяачид, морины эзэд, унаач хүүхдүүдийн хөдөлмөрийг  үнэлэхээс гадна туслах уяач гэж хамаг гол ажлыг хийж гүйцэтгэдэг  хүмүүсийн  хөдөлмөрийг үнэлэх ёстой гэдэг үүднээс гал, галын түрүүлсэн морины туслах уяачдын ар гэрт нь байр бэлэглэх санаачилгыг гаргаад байгаа. Түрүүчээсээ байрыг нь амлачихсан иргэд, аж ахуй нэгжүүд байна.

-Уяачид болон унаач хүүхдүүдийн чансааг хэрхэн гаргадаг вэ? 

-ММСУХ дэргэдээ рейтингийн байнгын зөвлөлтэй. Тэр зөвлөл нь тухайн жил наадмуудын цуваа, ажилтанд тулгуурлан тэргүүлэгчдийн хурлаар баталсан “Чансаа тогтоох журам”-ын дагуу тухайн жилийн шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ ажлыг тухай жилийн сүүл сардаа зохион байгуулдаг.

-Наадамчин зон олондоо мэндчилгээ дэвшүүлээч?

-Их зохиолч Д. Нацагдоржийнхоо хэлсэн  “Эрүүл явбал Улсын наадам үзнэ” гэдэг эрхмийн сайхан ерөөлт үгээр Монгол түмэн хотлоороо эвийн хүчээ нэгтгэн, зөв сэтгэлээ нийлүүлж элдэв муу бүхнийг эгнэгт зайлуулж  хотол баясгалант монгол наадмынхаа  дэвжээн дээр  дэлгэр сайхан наадахыг ерөөл дэвшүүлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-02 89.131.18.220

Morí unaj bui hvvhdvvd amny haalt zvvj bgaa wm bol amisgalah bish bvr nvtsgen bieeree bie bienteigee tulj bgaa buhchvvd yaah uu? Gyalgar uut an umsgul, amny haalttai barildah wm bna l daa

Avatar

зочин 2020-07-02 66.181.170.229

Наадмыг хийхгүй өнжих нь зөв, Санхүүгийн хүндрэлтэй байхад өр ширээ дараач

Avatar

zochin 2020-07-02 49.167.16.22

НААДАМ ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. НААД АМНЫ ХААЛТ ЧИНЬ 2 МЕТРИЙН ЗАЙ БАРИУЛАХАД Л ХАНГАЛТТАЙ БИЗ ДЭЭ. НЭГЭНТ ЯЛЖ ХЭРГЭЭ БҮТЭЭСЭН БОЛ ТЭНЭГЛЭЖ , ТУЙЛШИРЧ БАЙХААР ДОТООДЫНН ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМЭЭ БУУРУУЛЖ ЭДИЙН ЗАСГАА АВРААЧ ЭЭ.

Avatar

Зочин 2020-07-02 112.72.6.146

Наадам хийхээ болиочээ. Тэр мөнгөөрөө ядарсан ААН үүдээ тарааж өгөөч. Сая тараасан 200000 төгрөгийг маш их ялгавартай таарсан. Бүх л НДШ төлж байгаа ААН үүдээ өгөх хэрэгтэй шүү дээ. НААДАМ ХИЙХИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.

Avatar

иргэн 2020-07-02 64.119.24.136

Ямар тэнэг шийдвэр вэ. Өнөө болтол амны хаалтныхаа учир начрыг олоогүй явдаг хөлдүү толгой вэ. өвчинтэй хүнтэй контакт авахгүй гэж л маск зүүдэг. Түүнээс хөдөө хээр даан ч маскны хэрэг байхгүй. Харин хүүхдээ амьсгалын дутагдалд оруулж а**х нь л дээ.

Avatar

Зочин 2020-07-02 109.89.151.254

Иргэдийнхээ амьдрах эрхийг хаасан шийдвэр гаргасан улс зэрлэг зугаа цэнгэлийг хуухдийн амиар дэнчин тавьж зугаацдаг орон монголоос еер хаана ч байхгуй. Энхтувшин лалрыг буудчих юмсан. Худлаа евчин гэж хамаг юмаа суйруулчихээд наадам, сонгуулийг бол хийдэг лалрууд. Коммунистуудыг сонгоод бай ухэрнууд.

Avatar

Төв Хэнтийн жаахан шарга илжигнүүд 2020-07-02 202.179.25.48

Хүүхэд л даадаг илжигнүүдээ хурдан гэж хийрхэхээ одоо болио.

Avatar

Зочин 2020-07-02 202.21.107.87

Амны хаалт зүүгээд уралдана гэж юу байсан юм. Монголын үнэртэй салхи нь корона үнэртэй болчихоогүй л байлтай. Харин морины уралдаан эхлэхэд маскаа авсан байна гэхгүй юу. Ер нь карентинтай байгаа юм бол морь уралдуулж яах гэсэн юм.

Avatar

Миеэ 2020-07-02 43.242.243.175

Ер нь хуухдээр морь унуулдагаа болихгуй л бол морин уралдаан цааш явахгуй ээ, менехеес еер замгуй, одоо чинь 21-р зуун шуу хуухэд яргалахаа болих хэрэгтэй

Avatar

Зочин 2020-07-02 202.55.191.194

эхлээд өөрсдөө салхины өөдөөс масктай морьтой нэг давхиад үзээж дараа нь наад мулгуу шийдвэртээ дүгнэлт хий

Avatar

Эрийн 3 Наадам уу эсвээс 1 хүүхдийн наадам уу? 2020-07-02 103.10.21.31

Бүх юм ёс заншил гээд утгаа алдлаа. Эрт дээр цагт Эрийн цээнд хүрсэн баатар эрчүүд нь хүлэг сайн мориороо уралддаг байсаныг Манжийн захиргаанд мөхөх шахах гэж байх даа хөнгөнийг бодож хүүхдээр сольсон. Одоо бол бүдүүн гэдэстэй аахилсан хөгшин баа.сны гүзээнүүдийн хүний нялх хүүхдийн амийг золионд гаргадаг шившигтэй булай бооцоот тоглоом болсон. Өөдгүй муу адг.ийн хөгшин баа.ны гүзээнүүд өөрсдөө болхоор хурдан морь унаад давхи гэвэл амиа бодоод нуруун дээр гарахгүй. Энэ булай үйлийг зогсоо.

Avatar

Зочин 2020-07-02 139.5.219.231

Монголд дотооддоо огт тархаагүй байхад ингэж дөвчигнөх ямар хэрэг байна? Бүх халдвартай хүмүүс тусгаарлалтаар дамжиж орж ирж байна. Тувагаас малын хулгайч л орж ирэхгүй бол одоогоор манайд орж ирэх нөхцөл алга.

Avatar

Зочин 2020-07-02 98.253.30.34

Ymar oorsdoo unah bish ene heden uyach nertei garuudad estoi ch neg hamaagui iym bhaa ter unaach huuhed uhene uu ovchin tusna uu

Avatar

bb 2020-07-02 66.181.183.139

MAN garsan odoo ene holboonii ajil delgechdee..hvvhdvvd berteej mungu ugaaj biznes hiinedee

Avatar

иргзн 2020-07-02 202.179.26.155

Хэрвээ Халдвар тархвал Хариуцлагын нь хүлээх үү

Avatar

zochin 2020-07-02 122.201.23.226

hyatadad bieiin tamiriin hicheel deer masktai huuhed huchil torogch dutagdsanaas bolj nas barsan shde

Avatar

Зочин 2020-07-02 202.21.111.170

Юун их сүр бэ… Сум, жалгандаа л уралдах дуртайн уралдаач…. татвар төлөгчийн мөнгөөр ингэж "наадам" нэрийн дор тоос шороонд даруулсан, хүүхийн амь насаар оглосон тэнэглэл-ээ зогсоо. Морь уралдуулаад Монгол хөгжөө юу…… үгүй л байхгүй.

Avatar

Зочин 2020-07-02 60.104.114.248

haluund bagtarna shde ymar soliotoi garuud be

Avatar

soliotoi 2020-07-02 60.104.114.248

Haluund bagtarj yhne shde ymar soliotoi hymyys be

Avatar

Зочин 2020-07-02 66.181.160.53

Гаалийнн хулгайч Адьшаа Винтов Дамбажав дээр нь газрын хулгайчид гээд явж өгнө дөө.

Avatar

Зочин 2020-07-02 66.181.160.53

ММСУХ нэг үе дан хулгайчдын бөөгнөрөл байсан.Эрдэнэтийэ Гнзориг Батэнх БЖаргалсайхан эрчм хүчний Цэнгэл ТЭнхтайван автозамын Буд,улсыннөөцийн Бямбаноров төрийн хулгайч Улаан ТБдагва хөдөө аж ахуйн Пэрэнлэй ЦБатсайхан Одоо энэ хурал жагсаалаас өөрөөр ажиллах хэрэгтэй.

Avatar

Mongol 2020-07-02 202.131.225.197

Гадны соёлт нийгмийн хүмүүс хүүхдүүдийг морь унуулан уралдуулж байхыг хараад биднийг доромжилно уу гэхээс ямар гайхалтай юм бэ гэхгүй ээ. Энэ арчаагүй уламжлалыг халцгаая шинэ үеийн залуусаа.

Avatar

Иргэн 2020-07-02 202.131.225.197

Уяачдын холбоо хүүхдийг хурдны морь унуулж уралдуулахыг л хориглочих л доо. Эсвэл зөвхөн өөрсдийнхөө хүүхдүүдийг уралдуул. Ядуу хүний хүүхдийг хэдхэн төгрөгөөр хуурч амь насыг эрсдэлд оруулдаг хүй нэгдлийн үеийн бохир арчаагүй бизнесээ ёс заншил гэж хаацайлалгүй халмаар байх юм даа.

Avatar

Зочин 2020-07-02 103.57.93.168

Амны хаалттай уралдана гэж юу вэ ? Уралдааны өмнө болоод хойно нь олон хүнтэй газар хэрэглээд яг уралдааны үед амны хаалт зүүхгүй

Avatar

Зочин 2020-07-02 202.131.238.98

тэгвэл больчооч

Avatar

Зочин 2020-07-02 202.179.25.48

ДУНДАД ТӨВ ОРОС ХЭНТИЙ ХОЁР МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭР НААДХАА БОЛЬ.

Avatar

өөөө 2020-07-02 195.181.168.98

Ямар эргүү нь ийм дүрэм гаргадаг байна аа. Тэгж их өвчнөөс сэргийлмээр байвал уралдаан аа боль. Үгүй бол хүүхэд битгий амьсгалын боож алчих гээд бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж