Он гарсаар 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгджээ | News.MN

Он гарсаар 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгджээ

Он гарсаар 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгджээ

Он гарсаар 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгджээ

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд ЦЕГ-аас Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар болон "Яараад яахав дээ" аяны талаар өнөөдөр/2020.07.01/ мэдээлэл хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл:

-Энэ жилд “Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөний соёл” арга хэмжээг “Яараад яахав дээ” уриатайгаар зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг Цагдаагийн ерөнхий газар, Мобиком, Оюутолгой зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд иргэдийг аюулгүй байдлыг хангах үүднээс Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймаг хүртэлх чиглэлд дундаж хурд хэмжигчтэй иж бүрэн хяналтын камер байрлуулахаар ажиллаж байгаа. Мөн энэ удаад жолоочоос гадна зорчигчийн хариуцлага, үүрэг оролцоог нэмэгдүүлнэ.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд:

-2020 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 10 мянга орчим зам тээврийн осол бүртгэгдсэн. Үүнээс 180 хүн амиа алдсан бөгөөд 130 нь хөдөө орон нутгийн замд хөдөлгөөн оролцох үедээ амиа алджээ. Энэхүү хөдөө орон нутгийн замд амиа алдсан 130 тохиолдол буюу нийт амиа алдагсдын 72 хувийн 45 тохиолдол нь согтуугаар, 36 тохиолдол нь мотоциклтэй зорчиж байхдаа, 76 тохиолдол нь хурд хэтрүүлж онхолдох хэлбэрээр илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “Хөдөө орон нутгийн замд хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо. Энэхүү аяны хүрээнд автомашины ард сууж байгаа зорчигчдыг цагдаа нар суудлын бүс зүүхийг шаардах болно. Жолоочид ч суудлын бүс зүүх боломжийг нь бүрдүүлээрэй. Мөн 10 хүртэлх насны хүүхдийг орон нутгийн замд тээвэрлэхдээ суудлын бүс, 0-3 насны хүүхдийг зориулалтын хамгаалалтын суудалд суулгах ёстой. Хэрвээ тэгэхгүй бол “Би хүүхдээ дараагийн удаа зориулалтын суудалтай тээвэрлэнэ” гэх зориулалтын амлалтын хуудсыг бариулан зургийг нь аван цагдаагийн ерөнхий газар болон тээврийн цагдаагийн цахим хуудсанд нийтлэнэ. Үүний ачаар дараагийн удаа эцэг эхчүүд маань алдаагаа засах байх. Мөн малчдыг А ангиллын сургалтанд хамруулна. Жишээлбэл, Өвөрхангай аймагт 280 гаруй согтуугаар мотоцикль жолоодсон хэрэг гарсан. Согтуугаар морь унадаг шигээ л санаад мотоцикль унаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ard 2020-07-01 202.131.225.197

Согтуугаар морь унадаг шигээ л санаад мотоцикль унаад байна.??? kkk

Avatar

Зочин 2020-07-01 66.181.190.254

буруу жолоотой машин хятад мотоциклээс хичнээн иргэн амь насаа алдав төр юу ч хийхгүй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж