Сонгуулийн үр дүнгээр хотын дарга С.Амарсайхан УИХ-ын гишүүнээр сонгогдож, тэрбээр өнөөдөр /2020.07.01/ ажлаа хүлээлгэн өглөө.
Тиймээс түүний оронд хэн хотын даргаар очих нь олон нийтийн анхаарлыг татаж байв. Ялангуяа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн нэр хотын дарга болох боломжтой хүмүүсийн тэргүүнд нэрлэгдэж байсан. Энэ талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-д эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлага бий. Улс төрийн нам ард түмнийхээ дунд өндөр нэр хүнтэй, өндөр зарчимтай, шударга ажилладаг болохын төлөө бид эхлүүлсэн ажлаа дуусгана. Тийм учраас би намын ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана" гэлээ.
Холбоотой мэдээ