Хятадын боловсруулсан коронавирусийн тогтоолыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

Хятадын боловсруулсан коронавирусийн тогтоолыг хэлэлцэнэ

Хятадын боловсруулсан коронавирусийн тогтоолыг хэлэлцэнэ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь дэлхий дахинд тархсан  “COVID-19” цар тахлын анхны тогтоолын төслийг батлахаар дахин нэг удаа хэлэлцүүлэг явуулж байна. Тогтоолын төслийг Хятад болон Франц улсууд хамтран боловсруулж, өргөн барьсан аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресийн дэмжиж буй тогтоолын төслийн гол агуулга нь цар тахалтай тэмцэхийн тулд Сири, Йемен, Ливи, Өмнөд Судан, Конго гэх мэт зөрчлийн бүсэд нэн даруй гал зогсоож, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэгт чиглэжээ.

Гэвч цар тахлыг хянах, хариу арга хэмжээ авах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор Хятад, АНУ-ын хооронд маргаан дэгдсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн дөрөвдүгээр сард ДЭМБ-ыг цар тахлын эсрэг арга хэмжээ авахдаа Хятадын лоббид автсан хэмээн буруутгаж, санхүүжилтээ зогсоосон юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж