Savage X Fenty брендийн зуны нүүр царай шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

FASHION

Savage X Fenty брендийн зуны нүүр царай шалгарлаа

Savage X Fenty брендийн зуны нүүр царай шалгарлаа

Рианнагийн нэрний дэргэд өөрийн нэрийг бичүүлнэ гэдэг бол зарим хүмүүсийн хувьд асар их нэр хүнд. Тэгээд зогсохгүй Рианнагийн дотуур хувцасны брендийн зуны цуглуулгуудыг өмсч, хамтран ажиллана гэдэг бол мөрөөдөл мэт. Гэхдээ энэ бүхэн Savage X Fenty брендийн дөрвөн шүтэн бишрэгчийн хувьд бодит боломж болон нээгджээ.

Хавар Рианна өөрийн дотуур хувцасны Savage X Fenty брендийн зуны нүүр царайг хайж эхэлснээ зарласан билээ. Даруй мянга мянган шүтэн бишрэгчид тус брендийн дотуур хувцастай хамгийн гоё зургуудаа инстаграмд хийн өрсөлдөж эхэлсэн байна. Түүнээс хойш хэдэн сар өнгөрөхөд дөрвөн эмэгтэй брендийн зуны нүүр царай болохоор сонгогджээ. Тэд бол Бренда Сеняна, Кортни Рассел, Жерлинд Анаго, Сарьена Луй нар юм.

Бренда Сеняна

Бренда Сеняна:

-Би Savage X Fenty брендэд анхнаас нь л хайртай байсан. Учир нь энэ бренд хэзээ ч том хэмжээтэй, олон арьсны өнгөтэй, олон үндэстний эмэгтэйчүүдийг мартаагүй. Тиймдээ ч би тэмцээн эхлэхэд шууд л оролцохоор шийдсэн. Би тэмцээнд оролцохдоо эхлээд могойн арьсны хээтэй хөхөвч, дотоожны хослолыг чүлкитэй хослуулан өмссөн. Энэ бол том хэмжээтэй охидоос тэр болгон хараад байхааргүй төрх. Гэвч би хувьдаа ичихээс илүү өөрийнхөө биеэр бахархдаг. Би ихэнхдээ гэдсээ далдлахын тулд өндөр суудалтай дотоож сонгож өмсдөг. Харин дараад нь арай цайвар ягаан дотуур хувцас өмсөж зургаа нийтэлсэн. Тэр дотуур хувцас надад маш их таалагдаж би өөрийгөө дур булаам хэмээн мэдрээд түүнийг тайлмааргүй санагдаж байлаа. Над шиг том биетэй охидод ийм мэдрэмж их чухал зүйл.

Кортни Рассел

Кортни Рассел:

-Би Рианнагийн маш том шүтэн бишрэгч. Тиймдээ ч би түүний хийж байгаа бүх зүйлийг дэмждэг. Шалгаруулалтын тухай хараад би ядаж оролдож үзэх хэрэгтэй гэж бодсон. Уг нь бол би инстаграм тэмцээнд оролцоод байдаггүй. Учир нь миний ялах гэдэг бараг боломжгүй зүйл гэж би боддог юм. Харин энэ брендийн хувьд бүх төрлийн эмэгтэйчүүдэд боломж олгодог нь надад маш их таалагддаг. Би эхлээд Брендатай ижил дотуур хувцас сонгосон. Харин дараагийх дээрээ маш эгдүүтэй ягаан хослол өмссөн. Тэр хослол миний биед маш эвтэйхэн байсны дээр дур булаам харагдуулах үүргийг давхар биелүүлсэн нь надад үнэхээр их таалагдаж байлаа.

Жерлинд Анаго

Жерлинд Анаго:

-Би Savage X Fenty брендэд маш их хайртай учир шалгаруулалтад орсон. Мөн үүгээрээ би өөрийгөө илэрхийлж, мэргэжлийн бус хүн ч модел болж чаддаг гэдгийг батлахыг хүссэн юм. Эхний өмссөн могойн арьсан хээтэй мөргүй хөхөвч миний биед маш сайн таарсан. Мөн би их олон корсет туршиж үзсэн ч тав тухаа бодоод нэгийг нь ч өмсөөгүй. Гэхдээ эхлээд зураг даруулахдаа ашигласан цагаан корсет бол эмэгтэй хүн бүрийн шүүгээнд байх ёстой зүйл. Цагаан корсет зуны улиралд гадаа ч унтлагын өрөөнд ч төгс харагддаг.

Сарьена Луй

Сарьена Луй:

-Би бол Торонтод амьдардаг найруулагч мэргэжилтэй хүн. Би бараг жилийн өмнөөс моделийн салбарт хүч үзэж эхэлсэн юм. Учир нь би камерийн өмнө байх ямар байдгийг өөрийн биеэр мэдэрч үзэх гэсэн юм.  Ихэнхдээ камерийн урд биш ард ажилладаг миний хувьд энэ бол маш сонирхолтой зүйл байлаа. Мөн би энэ шалгаруулалтанд оролцсоноороо бусад бүсгүйчүүдэд урам зориг өгөхийг хүссэн. Би бол Торонтод амьдардаг, олон үндэстний ирлийз, зүүн өмнөд Азийн бор арьстай эмэгтэй. Миний өсвөр насанд над шиг эмэгтэйчүүдэд боломж маш бага олдож байгаа нь анзаарагддаг байсан. Тиймээс би цахим орчинд боломжоо хайж байгаа өөр шигээ охидуудыг төлөөлөн, тэдний урам зориг болохыг хүссэн юм. Тэгээд эцэст нь би чадлаа. Би анх могойн арьсан хээтэй хослол өмсөж оролцсон бөгөөд дараад нь интоорын өнгөтэй бикини өмсөж зургаа нийтэлсэн. Миний өмссөн тэдгээр дотуур хувцаснууд өмнө нь өмсөж байсан юунаас ч илүү санагдаж надад маш их таалагдсан.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж