Хүүхдийн хоолны зардлыг эцэг, эх даана

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хоолны зардлыг эцэг, эх даана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг төсөлд цэцэрлэгт хүмүүжиж байгаа хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг, эх нь гаргахаар зааж өгчээ. Үүнд эмзэг бүлгийн айлын хүүхдүүд хамаарахгүй юм байна. Өөрөөр хэлбэл, хоолны зардлыг нь 100 хувь төрөөс даах аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогоо баталсан. Цаашид яах вэ гэдгээ суулгаж өгсөн. Суулгасан асуудал энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр туссан уу. Тухайлбал, малчны 6 настай хүүхэд сургуульд орж байгааг уян хатан байдлаар шийдэх. Хүүхэд харах үйлчилгээ боловсролын салбарт ухралт авчирсан. Цаашид хүүхэд харах үйлчилгээгээ яах вэ. Хүн бэлддэг салбараа ашгийн төлөө байхыг нь хуульчилж өгөх нь зөв үү. Компанийн хуулиар явна гэхээр салбараа эвдчих юм биш байгаа?

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Сайн хүн, амьдрах чадвартай хүн бэлдэх нь боловсролын салбарын зорилго. 12 жилийн хугацаанд ямар хүн бэлдсэн түүнийгээ шалгаж байгаа. Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдлаа гээд цэцэрлэгийн багш нар гомдоллоод байгаа юм байхгүй. УИХ уг хуулийг батлахдаа өнөөдөр байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэхийн төлөөх хууль. Цэцэрлэг барьж чадахгүй, багшийг бэлтгэж чадахгүй байна.

Хуулийн төслөөр санал хураасангүй, чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж