Өсвөрийн УАШТ хэсгийн тоглолтуудаар үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Өсвөрийн УАШТ хэсгийн тоглолтуудаар үргэлжилж байна

Футзалын өсвөрийн УАШТ-ий хоёр дахь өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдөр 13 хүртэлх насны ангилалд өрсөлдөж буй E, F, G, H хэсгийн багууд эхний тоглолтоо хийлээ. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан тоглолт нь “ДМЮ” болон “Шонхорууд” багуудын тоглолт байлаа. 12 минутаар хоёр үеийн турш өрсөлдөж байгаа тус тоглолтонд “ДМЮ” 24-0 харьцаатай илт давуу тооны зөрүүтэй ялалт байгууллаа.

Хөдөө орон нутгаас оролцож буй Сүхбаатар аймгийн баг эхний тоглолтоо “Сэлэнгэпресс” клүбийн эсрэг хийж 8:4-өөр хожил байгуулжээ. 13 хүртэлх насанд өрсөлдөж буй нийт 32 баг тус бүр хэсгийн эхний тоглолтоо ийнхүү хийгээд байгаа бол яаг одоо 11 хүртэлх насны сүүлийн дөрвөн хэсгийн эхний тоглолтууд Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын ордонд явагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж