“ДОЛДУГААР САРД 10 УДААГИЙН НИСЛЭГЭЭР 3000 ОРЧИМ ИРГЭДЭЭ ТАТАН АВНА”
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.07.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг долдугаар сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг танилцууллаа.
УОК-ийн шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
УОК-ийн шуурхай штабаас мэдээлэл хийж байна.
Posted by News.mn on Tuesday, June 30, 2020
“ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ТАВАН ШАЛГУУРЫГ ҮЛ ХАРГАЛЗАН ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦОНД СУУЛГАНА”
Тэрбээр “Улсын онцгой комиссын 24, 25 дугаар хуралдаанаар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ татан авах долдугаар сарын төлөвлөгөөг танилцуулж, зөвшөөрөл авсан. Үүний дагуу долдугаар сард хийх татан авалтын талаар мэдээлье. Нэг зүйлийг тодотгон хэлэхэд өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долдугаар сарын 15-ыг дуустал сунгасан хэдий ч хилийн зорчих хөдөлгөөний хязгаарлалт долдугаар сард үргэлжилнэ. Үүнтэй холбоотойгоор тусгаарлах байрны нөөцийг нэмээд, тав, зургадугаар сард татан авсан иргэдийн тоог нэмсэн. Тусгай үүргийн онгоцны нислэгийн давтамжуудыг ч бас нэмсэн. Долдугаар сарын эхний нислэгийг БНСУ-руу энэ сарын 2-нд хоёр онгоц ниснэ. Тэнд байгаа иргэдийн тоотой уялдуулж, онгоцны тоог нэмсэн.
Тусгаарлах байрны нөөц бага ч гэсэн нэмэгдэж байгаа. Долдугаар сарын сүүлчээр тусгаарлах байрны нөөцийг харж байгаад дахин нислэг хийхээр төлөвлөөд байна. Бид зөвхөн тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авдаггүй. ОХУ-д байгаа оюутнуудыг бид гуравдугаар сараас эхлэн татан авч байгаа. Тэнд төгсөх курсийн 350 гаруй оюутан үлдсэн байсан. Саяхан 114 оюутныг бид Москвагаас татан авсан. Үлдсэн 220 орчим оюутныг долдугаар сарын 5- 6-нд Алтанбулаг боомтоор татан авна. БНХАУ-д байгаа 308 иргэдээс долдугаар сарын 2ноос 3-ны өдөр татан авна. Үндсэндээ 10 удаагийн нислэгээр 3000 орчим иргэдээ татан авахаар төлөвлөж байна. Өнгөрөгч зургадугаар сард бид нийт 2358 иргэнээ гадаадаас татан авсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд харьцангуй олон нислэг үйлдэж, иргэдээ татан авсан. Дараагийн нислэгүүдэд удаан хүлээсэн иргэдээ хүндэтгэн үзэх таван шалгуурыг үл харгалзан тусгай үүргийн онгоцонд суулгана” гэдгийг яриандаа онцолж байв.
Долдугаар сард хийгдэх тусгай үүргийн болон транзит нислэгийн хуваарь:
- 7-р сарын 2-нд Сөүл
•7-р сарын 4 Токио
•7-р сарын 7 Сөүл
•7-р сарын 9 Истанбул /транзит/
•7-р сарын 15 Сөүл /транзит/
•7-р сарын 20 Сөүл
•7-р сарын 21 Токио
•7-р сарын 26 Франкфур руу нислэг үйлдэнэ.
“НЭГ ИРГЭНЭЭС 20, 30 УДАА МЭЙЛ ИРҮҮЛСЭН ТОХИОЛДОЛ Ч БАЙГАА”
Мөн тэрбээр “Иргэдээс хүсэх нэг зүйл байна. Зарим Элчин сайдын яамны гадаа иргэд зохион байгуулалттайгаар үймээн самуун гаргаж байна. Ингэснээр бид тэр иргэдийг авна гэсэн үг биш. ЭСЯ, Консулын газар эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг он, цагийн дарааллаар эрэмбэлж байгаа. Удаан хугацаагаар хүлээж байгаа иргэдийг таван шалгуурт оруулахгүйгээр авчрах чиг барьж байгаа. Тиймээс иргэдийг тайван байж, үймээн самуун дэгдээж тухайн улсын хууль, тогтоомжийг зөрчихгүй байхыг анхааруулъя. Нэг иргэнээс 20, 30 удаа мэйл ирүүлсэн тохиолдол ч байгаа. Бид бүгдийг нь бүртгэлжүүлж байгаа. Хилийн хөдөлгөөнийг зогсоох тухай шийдвэр цаашид буюу наймдугаар сард хэрхэх тухай мэдээлэл бидэнд одоогоор байхгүй.
Улс орнууд хилээ нээгээд байгаа хэдий ч тэд богино хугацааны аяллын иргэдийг авахгүй байгаа. Хойд хөршид халдвар буурах хандлага байгаа ч коронавирусийн халдварын тоо маш өндөр байна. Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж байгаа халдварын дийлэнх нь ОХУ-аас орж ирж байгааг та бүхэн мэднэ. Япон, Солонгост дотооддоо хэрэгжүүлж буй хорио цээрийг цуцлах эсэхээ ярьж байгаа зэрэг бүх мэдээлэл бидэнд ирдэг" гэлээ.
“ТУСГААРЛАХ БАЙРНЫ ТАЛААР НЭР УСТАЙ НЬ МЭДЭЭЛНЭ”
ОБЕГ-ын дэд дарга Б.УУГАНБАЯР:
-Шуурхай штаб үүдэнд ирсэн олон иргэдтэй уулзаж, асуудлыг шийдэж байгаа. Бидэнд хүндрэл бий. Гэхдээ бид тусгаарлах байртай холбооттой асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Дараа нь энэ асуудлаар ярина. Бид маш удаан хугацаанд тэвчиж байгаа. Тиймээс тодорхой нэр ус, тоо баримттай нь нарийн мэдээллийг мэдээлнэ. Шадар сайд тусгаарлах байрны дэг журмыг өчигдөр болсон хурлаар тусгайлан авч хэлэлцсэн. Бид “Тоёоко инн” зочид буудлын хоол хүнсэнд шалгалт хийсэн. Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар хоол хүнс нь муу байсан нь үнэн.
А.СҮРЭН
Зочин 2020-07-01 124.158.109.232
хэцүү байгаа болоод л 20, 30 удаа өргөдөл захиа явуулна ингэж байхад тусгай нислэгэд харуулдаггүй арай дэндүү юу үгүй юу АНУ-д өвчин улам ихсээд одоо хоногт 40, 50 мянгаараа гарч байхад нэн тэргүүнд тэндээс авчирмаар юмаа 4 сар гаруй хүлээж байгаа арван жилийн хүүхэд байна
Europe 2020-07-01 82.226.202.55
Onoog hurtel avchirsan humuus olnii tanil, ger buliin humuus irsen bgaa haragdsan, ongotsnii bilet ondor uniig ni toloh chadaltaiguud ni irj bgaa yum baina l daa, nuguu yadarsan jiriin ard tumen baihgui, iim l muuhai humuus ene tor barigch namiinhan, Hilee nee ta nar, tegeed 21 honog horidog tsagddag iluu bn, mongoliin ard tumen gadnii virusees ailtgui ee, naad tor barij erhiig chini hyazgaarlaj daranguildag huuchnii uldegdluudees bolgoomjloh heregtei yum daa
Зочин 2020-07-01 213.127.125.250
Bi huseltee gargasnii hariu nadad ireed ehnii ongotsoor bitsaah humuust handaj b na geed holbogdoh mateialuudiig huulbarlaj yvuul geed odoo hariu irehgui ternees hoish ongots yvsaar l bga huurch goridooh hereg bas baigaam bolvuu arai ymaa botit hariu ugch ard irgedee avaasai tuildaa hurch baigaa humuus unheer hetsuu b na
Зочин 2020-07-01 203.91.115.47
худлаа хэлж бна би өнөөдөр уок үүдэхд 3цаг зогсон хэл ам хийсэн хүниййг цагдаа дууддаада аад айлгах оролдлогхийж байсан би чхөдөөнөөс очсон болоод явсан гарч ирээд ярьж болох л бсан өргөдлөө хаана бгааг л мэдэх л гэсэн ч хүлээж авахгүй ард иргэдиййг айлгаж бна бид хаана бна өргөдөл өгөөд рудлаа блаа хайран мөнгө хлолоол хасаж очсон юмсан гомдоэ бна өдөр нас би шэртээ ганцаараа үхэр юм бна эрдэнэчимэг
Зочин 2020-07-01 58.11.188.48
Тэнэг новшнууд минь. Таван нүүдлийн цаадахыг харж байж улс орон, үндэстнээ авч үлдэнэ шүүүүү. Дотроо өвчлөлт байхгүйгээрээ бахархах биш тэмцээд ялсан улс орон дэлхийд гайхагдаж бна. Ичиж үхмээр хувиа хичээсэн монгол хүний зан авир , хүмүүжил дэлхийд гайхагдаж бна шүү дээ үнэндээ
Zochin 2020-07-01 109.166.59.69
Monhtushig guai konsuluudyn ajildaa hynalt tabiachee, odoo 5shaardlaga biznesee bolmoor bna, zobhon mongolyn irgedtei hilee neeh bolomj baigaashdee
Зочин 2020-07-01 202.126.90.39
7 сарын 16 наас хилээ карантинаа зөөлрүүлж үе шаттай нээх, 14 хоног эмнэлэгт хянах, гол нь ирэх хүсэлтэйн УОК, ГХЯ гнтгүйшээр өөрсдөө ирэх үүний гарц нь Сеулээр korean air, Asiana Airlines, MIAT ыг тус бүр 7 хоногт тогмол байдлаар 1 нислэг хийж дэлхий эй харьцах карго, буухиа шуудан. Трансит байдлаар бусад оронд байгаа иргэд ирмээр байна, ямарч танил талгүй ядарсан иргэд авилгын 5,10 сая ьөг өгч дийлэхгүй бна, Иргэд ээ ялгахгүй хүний эрхийг нь эдлүүл. Сонгууль дууссан та нар яллаа.
Зочин 2020-07-01 112.72.9.150
Иргэдээ шуурхай пвах л хэрэгтэй байсанштээ, беен бизнес, ГХЯ ундсэн ажлаа хиймээр!
Europe 2020-07-01 82.226.202.55
Elchingiinhen, ene yamniihan gej bolovson tsarailsan bertegchinguud shuu dee yag unendee
gatsagsad 2020-07-01 223.204.250.162
Hilee neegeechee pizdaanuudaa. Dahaid ene nislegt bid baigtaihgui uym bn shde. Novshiin pisdaanuud uhej dald oroochee ta nar
Tsiyendolgor 2020-07-01 74.88.71.231
Butsah bileteer ni tatan avah uu? Odoo butsah bilettei humuus uldeed bgaam shig bna undsendee
Зочин 2020-07-01 202.9.40.140
Зүгээр л хилээ нээгээч ээ, Гадаадад байгаа Монголчуудаа оруулахгүй бизнес хийж байгаа та нараас илүүтэй бусад улс орнууд тэр хүмүүст туслах болно. Гай бололгүй хилээ нээхийг шаардаж байна.
Turuu 2020-07-01 103.229.122.190
4 sariin 30 tranzitaas ehleed 3 n udaa HASAGDLAA. 4 nastai achiig maani hedii hurtel hasah ve UUGANBAYRAA . Urguduliin hariu shiidej b.gaa geed b.gaa bolovch sudlaad shiudsen ni haragdahgui baina. Hevleleer I yarij b.gaa shigee asuudal shiidej b.gaa bol urguduliun hariug todorhoi bolgoj uguhiig husey
Batdorj.D 2020-07-01 202.126.88.181
Tusgaarlah bairnihaa uniig cholootei songolttoi bolgochiholdoo.
Tegehed l bolomjtoi humuus ni arai ondor une tolood ch bolosn irehed belen bn shuu dee.
Yamar ch businessiin bguullaga aldagdal huleehiigiig husehgui bizdee..50000 togrog gedeg mash baga une buudluuduudin huvid…ted bas ajilchidaa bairluulah zardal tednii hoolnii zardal zereg belt uil ajillagaanii zardaluudaa shingeehed 150 000 d avahd belen buudluud zondoo bn…
Nogoo tlaas hlbuudluud uniig cholootei bolgovol hunee avaad bas a
zochin 2020-07-01 202.9.40.101
hilee neegeecheee malnuudaa. ta nar hilee neehgui bhoor bogino wiztei humuusiig yaj awahiin butsah ni todorhoi bus bhoor
Заагч 2020-07-01 202.179.31.252
Хилээ нээ гэдэг зочин нэртэй х***а минь өмхий амаа тат чи Монголыг хар вирусээрээ хордуулж устгах гээ юу чадахгүй хар ацны гамин минь.
Зочин 2020-07-01 176.63.23.212
Ингэж зөөгөөд хэзээ дуусахав дээ. Тэнэг юмаа. МИАТ-аа л мөнгөтэй байлгах гээд байх юмаа.
Zochin 2020-07-01 223.39.130.140
Hilee neehgui bol naad charter ongitsnii unee buuruulaacheee ybmaar bna bid s bishee hunii gazar ajilgui bna hubia bodson nobshnuud mini jiriin irged bid yadarch bna
Туяа 2020-07-01 124.158.78.150
Казахстан улсаас оюутнуудаа ОХУ-тай адил татаачээ. Автозамаар болно шүү дээ
Сэлэнгэ 2020-07-01 211.36.132.44
Тусгай нислэг гэж мөнгө ‘идэх’ээ болимоор юм аа. Тэгсэн дор өдөрт нэг нислэг гаргаад ковид-19 шинжилгээ өгсөн зөвхөн монгол иргэдээ авмаар байна. Мөнгө нь илүүдээ гарсан хүн харийн нутагт байдаггүй юм аа 🤬
Хамаатан 2020-07-01 202.131.228.114
Гадаад байгаа иргэдээ яаралтай татаж авах хэрэгтэй. Тэдний нөхцөл маш хүнд байна. Амьдрах аргагүй болоод амиа хорлож эхэлж байна. Сонгуулийн шоу дууссан бол засгаас дорвитой арга хэмжээ аваачээ. МИАТ хүчин чадал хүрэхгүй бол гадаадын авиа компанийг оруулах хэрэгтэй. Кориан айр явахад бэлэн байгаа. Энэ дулаан үед халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудлыг нь сайн шийдээд хээр гэр, майхан бариад ч болтугай тусгаарлаж болно. Гадаад зовж байснаас эх орондоо, эрүүл агаарт байсан нь дээр.
Amraa 2020-07-01 62.165.233.141
Turkish airline aar istanbulaas zuvhun mongol irgedee oruulj iruulvel ih tus bolno do.
Tiiznii uniig n diilne, europoos irged nutag butsah garts uusgej ugnu du.
Зочин 2020-07-01 117.111.19.13
4н том онгоц явуулаач тоо нь их болохоос 2 онгоц явуулсантай адил бга биз дээ
Budluantai 2020-07-01 202.126.88.200
Ta nar naad hunii zovlingoor buznes hiij ganahgui yu
Зочин 2020-07-01 66.181.161.78
Хүн 20,30 удаа емэйл бичиж бхл авдаггүй балиар хатуу сэтгэлтэй юмаа та нар.Тэр хүн үнэхээр хэцүү болрод л тэгж бгаашдэн.Ингэж хэлэхээсээ ичээч та нар.Амиа бодсон арчаагүй юмнууд.Дотроо л алдчихгүйхэн шиг байвал гадна хэдэг хүн үхсэн ч хамаагүй.Өөдгүй новшнууд юмаа та нар.Гадаадад гацсан манголчууд гд групд бна.Тэр лүү ор.
Tusgaarlalt 14 2020-07-01 176.63.27.123
Gadnii avia kompaniudtai hamtarwal irgedee shuurhai tatah bolomjtoi. Irged chin uursduu bvh zardlaa tulj bgaa shuu dee. Gertee tusgaarlagdah songolt ugvul ger n tsoojtoi bga olon humuus tusgaarlah bairnii chini bugluu bolohgui shde. Husvel gadnaas n latsdana l biz dee???
бөмх 2020-07-01 66.181.168.8
зөв зөв
d 2020-07-01 107.181.177.130
Европын холбоо аюулгүй гэж үзсэн 15 оронтой хилээ нээж байх юм. Та нарын аюултай гэж яриад байдаг Япон, Солонгос, Хятад багтсан байна. Эрүүл мэнд, эдийн засгаа хамтад нь авч явах ёстой. Эдийн засгаа бүрэн сүйрүүлж байна л даа.