Гардан тулааны улсын аварга шалгаруулах тэмцээнд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг тамирчид амжилттай оролцож улсын аварга болжээ. ЦЕГ-аас зохион байгуулсан эл тэмцээнд найман байгууллагын 100 гаруй тамирчид оролцсоноос 60 кг-ын жинд ахлах ахлагч Х.Бат-Оргил, 65 кг-ын жинд дэд ахлагч У.Золбаяр, 80 кг-ын жинд ахлагч А.Санжсүрэн, 85 кг-ын жинд дэд ахлагч Б.Наадам нар алтан медаль хүртжээ.
Харин 65 кг-ын жинд ахлах ахлагч Т.Төрбат, 70 кг-ын жинд сургагч ахлагч А.Мөнхбаяр, ахлах ахлагч Ү.Энх-Амгалан нар мөнгөн медаль, 60 кг-ын жинд дэд ахлагч С.Сандайжав хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр багийн дүнгээр, гаргасан амжилтаараа Зэвсэгт хүчний 084 дүгээр тамирчид тэргүүлж, цомын эзэн болсон юм. Тэмцээний хоёрдугаар байрыг ЦЕГ-ын тусгай тасаг эзлэв.
А.АМАР