"The Hu" хамтлаг шинэ гишүүнтэй болжээ | News.MN

"The Hu" хамтлаг шинэ гишүүнтэй болжээ

"The Hu" хамтлаг шинэ гишүүнтэй болжээ

"The Hu" хамтлаг шинэ гишүүнтэй болжээ

"The Hu" хамтлаг шинэ гишүүнтэй болжээ. Хүннү рок хамтлагийн басс гитарчин Б.Батхүү өөрийн хүсэлтээр хамтлагаасаа гарч, түүний оронд Б.Нямдаваа гэх шинэ хөгжимчинтэй болсон гэнэ. Тэрбээр "Аадар" хамтлагийн басс гитарчин байжээ. Тэдний фенүүд зургадугаар сарын 29-нд Улсын онцгой комисст хандив өргөх "ГЭРЭГ" тоглолтын үеэр шинэ басс гитарчинтай болсныг анзаарчээ.

Хамтлагийн ерөнхий продюсер Б.Дашдондог өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа “Хүннү рок хамтлаг байгуулах санаа өвөрлөснөөсөө хойш 7-8 жилийн хугацаанд өргөн хүрээтэй судалгаа хийж, түүндээ тулгуурлан хоёр жилийн хугацаанд хамтлагийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, дүр төрхийг бүрдүүлэх ажлуудыг хийсэн. Хамтлагийн гишүүд Монгол Улсын Соёл урлагийн их сургууль болон Монгол Улсын Консерваторийг дүүргэсэн бөгөөд бүгд рок болон этник рок хамтлагуудад тоглож байсан мэргэжлийн уран бүтээлчид. Хэдийгээр хамтлаг 2016 онд байгуулагдсан ч хамтлагийн гишүүд хөгжмийн зэмсгээ эзэмших, хөөмийлөх чадвараа сайжруулахад олон жилийг зориулсан” гэдгийг хэлж байсан юм. Тус хамтлаг найман гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дөрөв нь  үндсэн нүүр царай болж, бусад нь "арын албанд" хөгжимддөг.

Хамтлагийн ахлагч Ц.Галбадрах аянга морин хуур, хархираа хөөмийдөх үүргийг гүйцэтгэнэ. Харин төмөр хуур, цуур, хөөмэйг Г.Нямжанцан, гал морин хуур, хөөмэйг Б.Энхсайхан, товшуур хөгжмийг Н.Тэмүүлэн, хэнгэрэгийг М.Өнөмөнх тоглодог. Үүн дээр метал хөжим буюу Соло гитарыг А.Жамбалдорж, басс гитарыг Б.Батхүү тоглож байв. Үндсэн гишүүдээс гадна Ц.Надмидтулга, Брэндон Фрайзен нар хамтлагийн менежерээр ажилладаг байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-01 66.181.181.241

Батхүү зөв хүн шүү. Муу сайн заваан амьтад

Avatar

иргзн 2020-07-01 202.179.26.155

Fuck you

Avatar

Зочин 2020-07-01 202.9.46.19

Who cares

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж