Сургалтын төлбөр хянах боломжгүйг сайд учирлав | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сургалтын төлбөр хянах боломжгүйг сайд учирлав

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Сургалтын төлбөр хянах боломжгүйг сайд учирлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд: Боловсролын чанараа сайжруулахын тулд “Цөм” хөтөлбөр, “Авъяас” хөтөлбөр, Кембрижийн сургалт, 12 жилийн тогтолцоо гээд олон зүйл нэвтрүүлж байна. Гэтэл зөв бичдэг хүүхэд ховордлоо. Хүнд зөвхөн мэдлэг чихээд байх биш хүн болгож төлөвшүүлэх нь чухал байна. Нийгмийн ажилтан гэдэг хүн юу хариуцаад байна вэ. Монгол хүний хүмүүжлийн асуудал хуулийн төсөлд туссан уу. Хөрөнгөтэй мөнгөтэй орны иргэд дэлхийд байхгүй үнэтэй сургуулийг зөвхөн Монголд байгуулж байна. Жилийн сургалтын төлбөр нь 20 мянган ам.долларын үнэтэй дунд сургууль бий болсон. Монголын хуульд захирагддаггүй, мөнгийг нь авсны хэрээр мэдлэг өгч чадаж байгаа юм уу, олон улсын сертифкат өгч байна уу. Ийм сургуулийг хэн хянадаг юм бэ гэсэн асуултыг салбарын сайдад тавив.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: -Хүүхдүүд өөрсдөө ангидаа мөрдөх дүрэм зохиодог, түүнийгээ дагадаг болсон байна. Хичээлийг зөвхөн багш заадаг байсныг хүүхэд өөрөө хийж сурах. Энэ рүү чиглүүлэх. Яаж өөрөөр нь хариуг олуулах уу, яаж өөрөөр нь эрэлхийлүүлэх вэ гэдгийг сурагчдаар өөрөөр нь санаачлуулдаг болсон. Монгол хүний онцлог, дэлхийд үүгээрээ цаашдаа ялгарах болов уу. Цаашид сургуулиудыг ангилна. Ашгийн сургууль гэж юу юм бэ, ашгийн бус сургууль гэж юу юм бэ гэдгийг зааж өгнө. Өндөр төлбөртэй сургуульд шаардлагаа өндөр тавиад явах шаардлага байгаа. УИХ-ын гишүүн Су.Батболд: Багш гэдэг нэр хүндтэй мэргэжил. Цалин хөлсийг нь нэмэгдүүлэх, хүйсийн харьцааг тэнцвэртэй болгох хэрэгтэй. Энэ асуудал хуульд суусан уу. Дунд сургууль нь 20 мянган ам.долларын үнэтэй хэрнээ дээд сургууль нь 500 ам.долларын үнэтэй сургууль дэлхийд хаана ч байхгүй. Монголд л байна.

Багшийн сургуульд суралцдаг оюутны тоо өссөн, цаашдаа ажлын байраар яаж хангах вэ гэдэг нь чухал. 8 хувийн ипотек 5 хувь болгоход хөдөөд ажиллаж байгаа багш нарт олгодог байдлаар дэмжих бодлого цаашдаа гарах ёстой. Хуулийн өөрчлөлтийг тулгамдсан асуудлаа шийдэхийн төлөө хийж байгаа. Төлбөрийг хянах боломж бага. Гэхдээ Дээд боловсролын байгууллагын удирдлагыг мэргэжлийн болгоё гэж байгаа хэмээн хариулсан юм.

Хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-07 172.101.82.153

ih deed surguulia hyanachihdag baij mungunii tuluu bolod ireheer huviin dund surguuliin tulburiig hyanah bolomjgui gedeg chin hachin l bn daa!!!

Зочин 2016-01-07 202.70.44.146

сайд болоогүй байхдаа мөн ч гоё ярьдаг бсан, одоо бүр ган хийхээ байжээ, салбар нь дампуурчихаад бна

Зочин 2016-01-07 205.155.65.226

Монголын боловсрол муу гэж яаж батлах юм. харин ч та нарын шүтээд байгаа АНУ-ын дунд сургуулиас илүү боловсрол мэдлэгийг өгөхөөр багш нар ажиллаж байгаа. Манай сургалт АНУ-ынхаас илүү явагддаг юм шүү. Яахав хүүхдийг хэт их шахах, бие хүн гэдэг талаас нь хүмүүжүүлэх, бие даалгах, өөрийгөө, мэдлэгээ чөлөөтэй илэрхийлж сургах тал дээр дутмаг байж болно. Гэхдээ л АНУ-ын дунд сургууль төгссөн нөхөр, монголын дунд сургууль төгссөн нөхрөөс мэдлэгээр дутуу л байгаа юм даа. Монгол хүүхдүүдийг багаас өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, буруу хийчих вий гэсэн айдасгүйгээр л сургах хэрэгтэй тэгэх вм бол ч бид дэлхийд боловсролоороо тэргүүлэхэд ойрхон байгаа шүү. Сургуулийн тоогоо нэмээд (нэг ангид суралцах хүүхдийн тоо багасна), багш нарынхаа цалин хангамжийг нэмэгдүүлчихвэл ч (ямар ч нөхцөлд хүний сэтгэл ханана гэж байхгүй гэхдээ болдог бол багш нарын цалин дундажаас багахан ч гэсэн дээхнүүр л байвал). Сүүлийн үеийн залуу багш нар мэдлэг, ур чадвар муудаад байгаа шүү. Өөрёдийнхөө өмсөх зүүх албан тушаалд хэт анхаардаг залуу багш нар их байгаа шүү анхаараарай. Агуу багш нартаа сөгдөн мөргье.

Зочин 2016-01-07 182.160.2.100

Худлаа хийрхдэг хүмүүс коммэнтээр дүүрэн болжээ. Кембрижийн боловсролын очиж үзээгүй байж худлаа бүү цуурха. Монгол боловсролыг маш сайн заадаг юм шүү харин ч.

ш 2016-01-07 203.91.115.42

новшийн кембриж боловсрл цаашаа монгол хүнд монгол боловсрл хэрэгтэй

Зочин 2016-01-07 202.126.91.95

Туршлагатай олон жил ажилласан багш мэргэжилтэй хүн 35000 төгрөгний үнэтэй 7 сард 1 удаа авдаг багшлах эрхийн үнэмлэхээс болж ажилгүй байхад багш мэргэжилгүй захирлын хамаатан хүн хувийн сургуульд сургалтын менежер хийж байна. Гантөмөр 500 нисэх загвар онгоцны дугуйлан хичээллэж байна гэсэн тэгвэл яагаад Ми-8 нисдэг тэрэг ийм олон удаа осолд орж хүний амь насыг авч оддог юм бэ. Тэр дамжаанд мэргэжлийн багш заадаг юм уу эсвэл худал тайлан бичдэг Гантөмрийн хамаатнууд ажилладаг юм уу. Яагаад автозасварын газрууд дандаа вьетнамых байдаг юм бэ. Сонин дээр цахилгааны, механик инженер авна гэсэн зар дүүрэн байхад жилийн 20-30 мянган долларын үнэтэй гадны их сургуульд яамны түшмэдийн хүүхэд сурдаг юм бэ үүний оронд тэр 1 хүүхдийн зардлаар эндээ монгол инженер бэлдэж болдоггүй юм уу.

Зочин 2016-01-07 203.91.114.170

БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ ИЙМХЭН АСУУЛТ ХАРИУЛТААР, ИЙМХЭН САНААТАЙГААР ӨРНӨЧИХӨЖ БАЙГАА ЮМ УУ. ЯАСАН ЯДМАГХАН МЭДЭЭЛЭЛ БИЧСЭН БАЙНА. ЭСВЭЛ ТЭНД ИЙМХЭН ЮМ ЯРИАД БАЙНА УУ. УГ НЬ ЦӨӨН ХҮНТЭЙ МАНАЙХ ШИГ ОРОНД ӨӨРСДӨӨ СУРВАЛ СУРАГ ГЭЭД ОРХИХ БОДЛОГО БОЛ БУРУУ Л БАЙХ ШИГ САНАГДААД БАЙГАА ЮМ ДАА.

Зочин 2016-01-07 122.201.22.35

ТЭНЭГТДЭГ УЛСТӨРЧИД МАНАЙХААР Л ДҮҮРЭН БАЙНА ДАА. МӨНГӨ УГААЖ, ИДЭХ АРГА НЬ ЭНЭ ЮМ. НОВШНУУД.