Тарваган тахлын халдварын 650 хавьтал байна

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

Тарваган тахлын халдварын 650 хавьтал байна

Тарваган тахлын халдварын 650 хавьтал байна

Ховд аймагт 27 настай иргэн тарваган тахлын уушигны хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан. Түүний нэг хоёрдугаар хавьтал болох 650 хүн байгаа бөгөөд нэгдүгээр хавьтал болох төрсөн дүүд нь мөн тарваган тахал илэрчээ. Тиймээс тус аймгийн Жаргалант, Цэцэг сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоогоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Одоогоор 27 настай иргэний биеийн байдал хүнд байгаа юм байна. Тэрбээр аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм. Харин түүний дүү болох 17 настай иргэний биеийн байдал дунд байгаа аж. Түүнийг Цэцэг суманд эмчилж байгаа гэнэ. Дээрх тохиолдлын нэгдүгээр хавьтал 146, хоёрдугаар хавьтал 504 хүн байна. Нэгдүгээр хавьтал болох 146 хүнийг эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээнд оруулжээ.

Мэрэгч амьтдаас хүнд халдварладаг гоц аюулт халдварт өвчин болох тарваган тахлаас урьдчилан сэргийлж, тарвага агнахгүй байх, тарваганы эд эрхтнийг түүхийгээр нь хэрэглэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж