Хонгконгийн түүхэн дэх гурван "Долдугаар сарын 1" | News.MN

Хонгконгийн түүхэн дэх гурван "Долдугаар сарын 1"

Хонгконгийн түүхэн дэх гурван "Долдугаар сарын 1"

Хонгконгийн түүхэн дэх гурван "Долдугаар сарын 1"

Тэртээ 1898 оны долдугаар сарын 1-нд хар тамхины дайнд Их Британи ялалт байгуулсныхаа дараа эзэлж авсан газар нутгуудаа буюу өнөөгийн Хонгконгийг 99 жилийн түрээсийн гэрээгээр өөрсдийн колони болгон авч байсан юм.

Дээрх гэрээ одоогоос 23 жилийн өмнө буюу 1997 оны долдугаар сарын 1-ний шөнө дуусч Хонгконг Их Британиас эргэн БНХАУ-ын засаглалд шилжсэн билээ.

Тэрхүү үйл явдлыг тэмдэглэх ёслолд Британийн Ерөнхий сайд Тони Блэйр, Уэльсийн хунтайж Чарльз, Хятадын дарга Зян Зэмин, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт нар оролцож байв.

Харин өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 1-нд Бээжин Хонгконгод зориулж Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжүүлж эхэлж байна. Тус хууль хэтэрхий хатуу, зарим талаар иргэдийн эрх чөлөөг боосон байгаа нь Хонгконгийн бие даасан, автономит эрхийг үгүй хийж байна хэмээн олон ажиглагч үзэж буй. Тухайлбал, хуулийн тодорхой заалтуудыг зөрчвөл цаазаар авах хүртэл ял сонсох шийтгэлтэй гэнэ.

Сонирхолтой нь Хонконгийн түүхэнд долдугаар сарын 1 түүхийн шинэ хуудсыг нээж байжээ.

ИХ БРИТАНИЙН ЗАСАГЛАЛД ОЧСОН БУЮУ ЭХНИЙ ДОЛДУГААР САРЫН 1

XIX зуунд Европын улсууд эрчтэй хөгжин, эдийн засгийн ашиг сонирхолдоо бусад улсыг кононичлох бодлогыг явуулж байсан нь Манжийн тэнгэрийн доорхи бүхнийг захирах бодлоготой мөргөлдөж эхэлсэн байна. Их Британи болон Францын Хятад дахь хар тамхины наймааг эсэргүүцсэн 1838 оны Манжийн оролдлогын хариуд цэрэг илгээн 1839 онд хар тамхины нэгдүгээр дайн эхлэв. Уг дайнд орчин үежсэн британичууд тэнгис болон эх газарт хоцрогдсон Манжийн цэргийн хүчнийг хялбархан цохиж, хамгийн эхэнд эх газраас тусгаарлагдсан арлуудыг эзлэн авчээ. Тэр дундаа 1841 оны нэгдүгээр сарын 20-нд Хонгконг арлыг эзэлсэн байна.

Орчин үеийн зэр зэвсгийн өмнө өвдөг сөхөрсөн Чин улс 1842 онд Британитай хилс гэрээ гэгддэг Наньжины гэрээг байгуулан хар тамхины нэгдүгээр дайныг дуусгасан аж. Тус гэрээний дагуу Чин улс дайны төлбөр төлөхөөс гадна боомтуудаа Европын орнуудад нээн онцгой эрх эдлүүлж, Хонгконг арлыг Британид өгөхөөр болсон байна. Тийнхүү эзлэн авсан газартаа Британи Виктори буюу Ялалт нэртэй суурингаа байгуулж эхэлсэн аж.

Барууныхан үүгээр ханасангүй, 1854 онд британичууд Наньжины гэрээг дахин авч үзэж, Хятадын гол мөрөнд онцгой эрх эдлэх, Бээжинд Элчин сайдын яам нээх зэрэг зүйл шинээр тусгасныг Чин улс эсэргүүцсэнд дахин дайн зарлаж 1856 онд хар тамхины хоёрдугаар дайн эхэлсэн байна. Энэ дайн 1858 онд дуусч, Британи болон Америк, Франц өмнөхөөс илүү доромж гэрээг Тяньжинд байгуулж, улмаар манжууд албаны бичиг баримтуудаа англи хэл дээр хийх, Британийн байлдааны онгоцуудад Хятадын гол мөрнөөр чөлөөтэй нэвтрэх онцгой эрхийг өгчээ. Үүнээс гадна Коулун хот мөн Британийн мэдэлд очсон аж. Хожим 1898 онд Их Британи өмнөхөөсөө илүү их газар нутгийг багтаан “Шинэ газар”-ыг нэмж буюу өнөөгийн Хонгконгийг бүхэлд нь 99 жилийн түрээсийн гэрээгээр өөрийн болгосон аж.

Ийнхүү стратегийн ашигтай байрлал, өндөр хөгжилтэй Их Британийн колони болсныхоо хувьд Хонгконг маш түргэн хөгжиж, ХХ зууны сүүлчээр өрнө, дорныг холбох худалдаа, эдийн засгийн маш том төв болсон байна.

ХЯТАДЫН МЭДЭЛД ЭРГЭН ИРСЭН НЬ БУЮУ УДААХ ДОЛДУГААР САРЫН 1

Олон жилийн хэлэлцээний эцэст 1984 оны есдүгээр сард БНХАУ, Их британи хоёр улс Хонгконгийн капиталист системийг цаашид ч хадгалахаар тохиролцсон байна. Удалгүй 99 жилийн түрээсийн гэрээ дуусч 1997 оны долдугаар сарын 1-ний шөнө Британийн Ерөнхий сайд Тони Блэйр, Уэльсийн хунтайж Чарльз, Хятадын дарга Зян Зэмин, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт нар оролцсон ёслолоор Хонгконгийг Хятадын мэдэлд тайван замаар буцаан өгчээ. Улмаар Хонгконгийн шинэ Засгийн газрын дарга Тун Чэ Хва “Нэг улс, хоёр систем” бодлогод үндэслэн Хонгконгийг Азийн гол капиталист төв хэвээр нь хадгалах үүргийг хэрэгжүүлж эхэлжээ.

БНХАУ-ын захиргаанд эргэн ирснээс хойш Хонгконгод олон зүйл өөрчлөгдсөн ч огт өөрчлөгдөөгүй үлдсэн хэд хэдэн чухал зүйл бас бий. Тухайлбал, Хонгконг өөрийн нэрээр дэлхийн худалдааны байгууллага, олон улсын олимпийн хороо зэрэг олон улсын байгууллагад данстай хэвээр. Мөн бүх сургууль англи хэлийг заавал үзэх ба Хонгконгийн тусгай бүсийн паспорттой хүн Европ, умард Америкт чөлөөтэй нэвтрэх эрхтэй, хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй зэрэг нь хэвээр үлдсэн аж.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ШИНЭ ХУУЛЬ БУЮУ ДАРААГИЙН ДОЛДУГААР САРЫН 1

Хонгконгод өнгөрсөн жил Бээжин шинэ хууль батлах сургаар эсэргүүцлийн жагсаал эхэлж, улмаар бослого болон өргөжиж олон сарын турш эмх замбараагүй байдал үргэлжилсэн билээ. Зургаан сар орчим үргэлжилсэн тэрхүү эмх замбараагүй байдалд цагдаа нарын хүчирхийлэл гаарч, 3000 орчим хүн баривчлагдаж, хэдэн зуун хүн хүнд, хөнгөн бэртсэн байна.

Гэвч эсэргүүцлийн жагсаал, бослого талаар болж Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг эцэслэн баталсан билээ. Тийнхүү батлагдсан хууль өнөөдөр буюу 2020 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байгаа юм.

Шинэ хуулийн дагуу БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд зөвшөөрөлгүйгээр элдэв жагсаал, цуглаан зохион байгуулах, үймээн самуун үүсгэх, салан тусгаарлах хуйвалдаанд оролцох, терорист үйл ажиллагаа хийх зэргийг хатуу хориглож, хүн бүр БНХАУ-ын төрийн дуулал, далбаа зэрэг бахархлыг дээдлэн хүндэтгэхийг нарийн тусгажээ.

Тухайлбал:

  • Тусгаар тогтнол, тероризм зэрэг зорилгоор гадаадын хүчинтэй хуйвалдсан хэрэгт хамгийн багадаа 3 жил, ихдээ ялын дээд хэмжээ онооно.
  • БНХАУ-ын төв Засгийн газар болон Хонгконгийн Засгийн газрыг үзэн ядсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно.
  • Нийтийн тээврийн хэрэгслийг сүйтгэх үйлдлийг тероризм хэмээн үзнэ.
  • Гэм буруутай нь тогтоогдсон хүн насан туршдаа төрийн албанд томилогдох эрхгүй болно.
  • Бээжин Хонгконгийн мэдлээс гадуур хууль сахиулах албыг Хонгконгод байрлуулна. Тус албанд Бээжингийн хууль сахиулах алба хаагчид ажиллана.
  • Хонгконгийн удирдагч үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэг дээр шүүгч томилох эрхтэй.
  • Үндэсний аюулгүй байдлын комиссын шийдвэрийг эсэргүүцэх боломжгүй.
  • БНХАУ ноцтой гэж үзсэн хэргүүдийн шүүх хурлыг Хонгконгийн эрх мэдлээс гадуур хаалттай зохион байгуулж, өөрсдөө ял онооно.
  • Гадаад болон гадны хөрөнгө оруулалттай ТББ-ууд болон мэдээллийн агентлагуудын хяналтыг чангатгана.
  • Энэ хууль мөн гадаадын иргэдэд ч хамаатай.
  • Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө гарсан хэргүүдэд хамаарахгүй хэмээн зарласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-01 99.252.1.218

Энэ ямар сонин өгүүлэл вэ, бид одоо Хятадуудаас айж амьдрах ёстой юу, аль эсвэл энэ төрд гарсан хүмүүс хятадуудаар жолоогоо бариулсан уу?

Avatar

Антиамерик 2020-07-01 66.181.187.35

Хонгконгийн өөрсдөө жагсаал цуглаан хийж томорч байгаад хятадын засгийн газрын тэвчээрийг барж ийм хууль гаргууллаа өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг нь боллоо хохь нь ээ

Avatar

Заагч 2020-07-01 202.179.31.252

Хар хужааг гаминг няц дэвсэх хэрэгтэй дайрах л хэрэгтэй НАТО оролцох шаардлагатай байна эс тэгвэл хар хятадын аюул хажууд ирлээ.Дайн хэрэгтэй байна.хар гаминг устгах шаардлагатай байна.

Avatar

Зочин 2020-07-01 202.21.107.101

их хятад ийм хүчирхэг орон шүү АНУ.Их братини баяртай ..

Avatar

Зочин 2020-07-01 182.160.1.242

chi ter hytadruugaa z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж