Хамгийн их тэрбумтантай 15 улсыг нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

Хамгийн их тэрбумтантай 15 улсыг нэрлэжээ

Хамгийн их тэрбумтантай 15 улсыг нэрлэжээ

“Business Insider” сайт дэлхийд тэрбумтныхаа тоогоор тэргүүлж буй 15 орныг жагсаажээ. Уг жагсаалтыг дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн өмч хөрөнгийн мэдээллийг хамгийн сүүлийн байдлаар боловсруулсан “Wealth-X’s 2020 Billionaire Census report” тайланд үндэслэн гаргасан байна.

Уг тайланд дурдсанаар дараах 15 улсад дэлхийн нийт тэрбумтнуудын дөрөвний гурав нь харьяалагдаж байгаа юм байгаа ба эдгээр орнуудын тэрбумтнуудын хөрөнгө нийлээд 7,6 их наяд ам.доллар болсон нь дэлхийн бүх тэрбумтнуудын хөрөнгийн 80 хувийг бүрдүүлж байгаа аж.

Тэрбумтныхаа тоогоор тэргүүлж буй АНУ-д л гэхэд дэлхийн тэрбумтнуудын 28 хувь нь амьдарч, нийт хөрөнгийн 36 хувийг эзэмшиж байгаа юм. Мөн уг жагсаалтад Хонгконгийг Хятадаас салгаж үзүүлсэн нь тэрбумтнуудын тоогоор бусад улс орнуудтай өрсөлдөхүйц байгааг харуулж байна. Түүнчлэн энэ жагсаалтад багтсан Арабын Нэгдсэн Эмират улсаас бусад 14 орны тэрбумтны тоо нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.

  1. АНУ- 788 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 3,4 их наяд ам.доллар
  2. Хятад -342 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 1,1 их наяд ам.доллар
  3. Герман – 153 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 477 тэрбум ам.доллар
  4. ОХУ – 114 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 390 тэрбум ам.доллар
  5. Швейцар – 100 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 274 тэрбум ам.доллар
  6. Их Британи – 100 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 217 тэрбум ам.доллар
  7. Хонгконг – 96 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 280 тэрбум ам.доллар
  8. Энэтхэг – 96 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 314 тэрбум ам.доллар
  9. Саудын Араб – 87 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 152 тэрбум ам.доллар
  10. Франц – 60 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 219 тэрбум ам.доллар
  11. Итали – 53 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 157 тэрбум ам.доллар
  12. Бразил – 50 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 162 тэрбум ам.доллар
  13. Арабын Нэгдсэн Эмират – 47 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 163 тэрбум ам.доллар
  14. Канад – 46 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 96 тэрбум ам.доллар
  15. Сингапур – 45 тэрбумтан- Нийлбэр хөрөнгө 87 тэрбум ам.доллар

Эх сурвалж: Business Insider

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж