“Гомосекс гэж дуудах бол магтаал”

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

“Гомосекс гэж дуудах бол магтаал”

“You`re beautiful”, “Goodbye my lover” хэмээн дуулдаг Английн дуучин, ая зохиогч Жеймс Блант уянгын дуунуудаасаа болоод зарим сонсогчдоос “гомо залуу” гэх хоч авчээ. Харин дуучин үүнд огт цухалдаагүйгээр барахгүй Их Британийн радиогийн “Today” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийг нь ингэж дуудах нь магтаалаас өөрцгүй хэмээн ярьсан байна. Түүний  “Back to Bedlam” нэртэй дебют цомог нь 2000 онд Их Британийн хамгийн их борлуулалттай цомгоор шалгарч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд дэлхий даяар түүний цомгууд 20 сая ширхэг худалдаалагдсан юм.  Жеймс Блант Их Британийн армийн морьт цэргийн ангид алба хааж байсан бөгөөд 1999 онд НАТО-гийн мандаттай  Косовод үүрэг гүйцэтгэж байжээ.

Тэрбээр “Хэрэв би гомосексч байсан бол миний үзэгчид танхим дүүрэн эрчүүд байх байсан” хэмээн ярьсан байна.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж