Г.Сүхболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

Г.Сүхболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов

Г.Сүхболд нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов

Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын /ШШГЕГ/ ажилтнуудад болох холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.01/ 09.00 цагт товлогдсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуягийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар Шведийн Стокольм хотод ар гэрийн гачигдлаар очоод хөл хорионд орж өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа ажээ. Иймээс өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар "Шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж өөрийн биеэр оролцоно мөн гадаадаас ирээд улсын онцгой комиссоос тогтоосон хөл хорионд байх хугацаа зэргийг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Төмөрхуяг өөрийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцоно гэж хүсэлт гаргасан гаргасан тул шүүх хурлыг 2020 оны есдүгээр сарын 14-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Хэргийг сануулахад, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм. Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгт  тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарыг буруутган дөрвөн хүнд ийн  эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж