NBA-ийн гурван тамирчин халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.01-нд нийтлэгдсэн

NBA-ийн гурван тамирчин халдвар авчээ

NBA-ийн гурван тамирчин халдвар авчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA эргэн ирэх эсэх нь улам эргэлзээтэй болж ирлээ. Өнгөрсөн долоо хоногт тус холбооны зүгээс цааш улирлаа үргэлжлүүлэх болсон 22 багийн тамирчдын дунд шинэ коронавирусийн шинжилгээ хийхэд 16 тамирчин халдвар авсан нь ил болсон билээ. Тэгвэл өчигдөр/2020.06.30/ Нью Орлеанс Пеликанс багийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Дэвид Гриффин мэдэгдэл хийн багийнх нь гурван тоглогч халдвар авсныг зарлалаа. Гэвч тэрбээр халдвар авсан гурван тамирчны нэрсийг ил зарласангүй.

NBA 2019-2020 оны улирлаа ирэх долдугаар сарын 30-наас Флорида мужийн Уолт Дисней амралтын зугаалгын цогцолборт үргэлжлүүлэн явуулах шийдвэр гаргасан билээ.

Мөн Бруклин Нетс багийн төвийн тоглогч Деандре Жордан шинэ коронавирусийн халдвар авч улирлаа цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон бол Лос Анжелес Лэйкерс багийн хамгаалагч Эвери Бредли гэр бүлийнхээ эрүү мэндийн төлөө энэ улиралд дахин тоглохгүй гэж мэдэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж