Дэлхийн 100 гаруй улс оронд түгээн дэлгэрсэн “52 долоо хоног” хуримтлалын чалленжийн талаар та сонсож байсан уу?
Энэ нь нэг жилийн хугацаанд 7 хоног бүр тодорхой дүнгээр дансандаа тогтмол мөнгө цуглуулж, өөрийн санхүүгийн сахилга батыг сайжруулахын зэрэгцээ өөртөө дарамт багатайгаар хуримтлал үүсгэх боломжтой хадгаламжийн чалленж юм.
Хэрэв та дээрх давалгаанд нэгдэж, богино хугацаанд хуримтлалтай болохыг хүсч байвал энэхүү боломжийг Капитрон банк “52 долоо хоног” хуримтлалын бүтээгдэхүүнээрээ шийдэж чаджээ.
Та Капитрон банкны дээрх хадгаламжинд нэгдэж, хадгаламжиндаа 7 хоног бүр орлого хийж, нэмэлт хүү тооцуулан авах боломжтойгоос гадна хуримтлал үүсгэх шинэ дадал хэвшилтэй болох сайн талтай. Харилцагч дараах байдлаар хадгаламж үүсгэнэ:
- 1 долоо хоногт – 1000₮
- 2 долоо хоногт – 2000₮
- 3 долоо хоногт – 3000₮
- 4 долоо хоногт – 4000₮
- 5 долоо хоногт – 5000₮
- 6 долоо хоногт – 6000₮
- 7 долоо хоногт – 7000₮
- 8 долоо хоногт – 8000₮
- 9 долоо хоногт – 9000₮
- 10 долоо хоногт – 10000₮
52 долоо хоногт – 52000₮ гэх дараалаар хадгаламжиндаа орлого нэмэх байдлаар 52 долоо хоногийн дараа 1,378,000 төгрөгийн хадгаламжтай болсон байх ба танд банк нэмэлтээр хүүгийн өгөөжийг тооцон олгох юм. Энэ нь “Өсөх” орлогын нөхцөлтэй хуримтлалын төрөлд хамаарагддаг.
Харин 300,000 хүртэлх төгрөгийг долоо хоногтоо багтаан хүссэн дүнгээрээ хуваан хийх, эсвэл 1 дэх долоо хоногт дансандаа 52000₮, 2 дахь долоо хоногт 51000₮ гэсэн дарааллаар бууруулахыг хүсвэл “Уян” орлогын нөхцөлтэй “52 долоо хоног” хуримтлалыг өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн сонгож болно.
Та Капитрон банкны харилцагч бол интернэт банкаа ашиглан хуримтлалын дансаа нээлгэнэ. Харин Капитрон банкны харилцагч биш бол тус банкны өөрт аль ойрхон салбарт дансаа нээлгээрэй. Орлогын хувьд аль ч банкны цахим үйлчилгээг ашиглаад хүссэн үедээ шилжүүлж боломжтой.
Мөн орлого хийх хугацааг сануулах мессеж таны гар утсанд тогтмол илгээх тул гэрээний нөхцөлөө 2-оос дээш удаа зөрчвөл таны “52 долоо хоног” хуримтлалын бүтээгдэхүүнд жилийн 6% хүү бодогдохыг анхаарна уу.
Танд амжилт хүсье!