Трамп Их Британийн засгийн газрыг сүрдүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.01.07-нд нийтлэгдсэн

Трамп Их Британийн засгийн газрыг сүрдүүлэв

 

АНУ-ын тэрбумтан Дональд Трамп Их Британид нэвтрэх эрхийг нь хоригловол нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа зогсооно гэв. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Их Британид нэвтрэх  эрхээ хасуулж магадгүй болоод буй юм.  

 

Их Британийн засгийн газрын доод танхимд /I.18/ Дональд Трампын нэвтрэх эрхийг хасах  эсэхийг  хэлэлцэх гэж байна. Их Британийн 100 мянган иргэн Дональд Трампын эсрэг гарын үсэг цуглуулсан тул Төлөөлөгчдийн танхимд асуудлыг хэлэлцэх ёстой болжээ. Харин Дональд Трамп Шотланд дахь өөрийн эзэмшлийн хоёр гольфийн талбайд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаа цуцлахаар Их Британийн засгийн газрыг сүрдүүлж байна.

 

Дональд Трамп өнгөрсөн арванхоёрдугаар сард мусульман хүмүүсийг АНУ-д оруулахыг хориглох хэрэгтэй хэмээн хэлснээр ихээхэн шүүмжлэлд өртсөн юм. Үүнээс болж Их Британийн иргэд Дональд Трампыг эх орондоо нэвтрүүлэхгүй хэмээн гарын үсэг цуглуулсан аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: HUFFINGTON POST

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж